28 ҮХЭР ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛЖЭЭ

2018 оны 2-р сарын 23 өдөр
 \"\"Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс зүүн урд зүгт 20-иод км-т нутаглаж байгаа хоёр малчин айлын 28 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагджээ. Маргааш өвчтэй малыг устгалд оруулна. Малын гоц халдварт шүлхий өвчнийг зээрээс үхэрт халдсан гэж үзэж байна. 

Энэ сарын эхээр ОХУ-ын талаас хилийн цэргийн төлөөлөгчөөр дамжуулан шүлхий өвчин гарсан, зээрийн сүрэг ихээр үхсэн талаар манайд мэдээлжээ. Хойд хөршийн зэргэлдээх тосгоны нутагт энэ сарын 8-наас эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Одоогоор шүлхий өвчнийг нааш газар авахуулахгүй байх тал дээр анхаарч, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан сумын нутагт хяналтын пост гаргаж, хорио цээрийн дэглэмд шилжээд байна.

Дорнод аймагтай хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад мөн шүлхий өвчин гараад байгаа юм. Тиймээс Матад, Булган, Хөлөнбуйр сумын мал сүрэгт үзлэг тандалтын ажлыг хийж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.  
  • Отгонтуяа
  • 356
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313