Арабын нэрт уран бүтээлчдийн төлөөлөлд хариу захидал илгээжээ

2023 оны 4-р сарын 4 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад айлчлал хийсэн Арабын нэрт уран бүтээлчдийн төлөөлөлд хариу захидал бичиж, Хятад, Арабын найрамдлын илэрхийлэл болсон урлагийн гайхамшигт бүтээлүүдийг илүү олноор бүтээж, Хятад, Арабын ард түмний найрамдлыг бэхжүүлэхийн тулд шинэ хувь нэмэр оруулахыг хүссэн байна.
Ши Жиньпин, “Соёл хүмүүсийн зүрх сэтгэлийг холбож, урлаг дэлхий дахиныг холбож байдаг. Эртний торгоны замаас өнөөгийн "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт хүртэл Хятад, Арабын соёл иргэншлийн солилцоо олон мянган жилийн турш үргэлжилсээр ирсэн бөгөөд харилцан суралцсан түүхэн хуудсыг бичсэн юм. Өнгөрсөн оны сүүлчээр болсон Хятад Арабын орнуудын анхны дээд хэмжээний уулзалтаар шинэ эриний Хятад Арабын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаар шийдсэн юм. Хятад, Арабын харилцааны хөгжил шинэ түүхэн гараан дээр ирээд байна. Арабын уран бүтээлчид Хятадад ирж, Хятад, Арабын соёлын солилцоог дэмжсэн олон урлагийн гайхамшигт бүтээлүүдийг туурвиж, туршлага, ойлголтоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Мөн Арабын найз нөхдүүд Хятадтай танилцаж, Хятадын ард түмэнтэй хамтаар шинэ эриний Хятад Арабын соёл иргэншлийн солилцооны шинэ хуудсыг нээнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцолжээ.
Сүүлийн өдрүүдэд, Хятадад айлчилсан Арабын 50 гаруй нэрт уран бүтээлчид Ши Жиньпин даргад захидал бичиж, Хятадад хийсэн айлчлалын ололт амжилт, туршлагаасаа хуваалцсан бөгөөд Хятад, Арабын ард түмэн хоорондын харилцааг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 194
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313