Бээжингийн кино фестиваль зохион байгуулагдана

2023 оны 4-р сарын 3 өдөр

Өнөөдөр /4-р сарын 3/ Бээжингийн олон улсын 13 дахь кино наадмын хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.  Тус хурлаар наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Юй Жюньшэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав.
Энэ жилийн Бээжингийн кино наадам 4 сарын 22-29-ний өдрүүдэд Бээжин хотноо "Кино дэлгэцийг хуваалцаж, соёл иргэншлээс харилцан суралцъя" уриан дор болох юм. Наадмын агуулгын хувьд энэ жил баялаг хөтөлбөртэй байх бөгөөд үүнд "Тэнгэрийн сүм" шагнал, нээлтийн ёслол, Бээжингийн дэлгэцийн үзүүлбэр, Бээжингийн төлөвлөлт буюу сэдэвчилсэн форум, Бээжингийн зах, кино багт наадам, оюутнуудын кино наадам, хаалтын ёслол буюу шагнал гардуулах ёслол, "Кино +" зэрэг 9 үндсэн хэсэг, бусад үйл ажиллагаа багтаж байна.  
Эх сурвалж: China Radio International.
 Хянганы өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Яргуй

  • Туяа
  • 197
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313