Бүс ба зам санаачилга олон оронд өгөөжөө өгч байна

2023 оны 3-р сарын 31 өдөр

 Бө-Аогийн Азийн чуулга уулзалт энэ сарын 28-31-нд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Бө-Ао хотод болж байна. Энэ оны чуулга уулзалт нь "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Уулзалтаар зочид төлөөлөгчид "Бүс ба зам" санаачилгын өгөөжөөс хуваалцаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэлээ гэж өндрөөр үнэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Монгол зэрэг Азийн хөрш орнууд ихээхэн үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Ялангуяа тус томоохон төслийг улс орнуудын хөгжлийн стратегитай уялдуулах талаар чармайн ажиллажээ. Хятад Монгол хоёр орон хөгжлийн стратегиа харилцан уялдуулж, "Бүс ба зам" санаачилгыг Монгол улсын "Талын зам" стратегитай нийтгэснээр, эрчим хүч, уул уурхай, тээвэр ложистикийн хамтын ажиллагаа өргөжиж, Хятад улс олон жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш байж, хоёр талын худалдааны хэмжээ жилээс жилд хурдтай өсөн нэмэгдсээр ирсэн юм. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 19 тэрбум ам долларт хүрч, 2025 он гэхэд энэ тоог 20 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал зорилт тавин ажиллаж байна.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцож буй Монгол улсын Шадар сайд Чимэдийн Хүрэлбаатар хэлэхдээ, "Бүс ба зам санаачилга бол хамтаар хөгжин цэцэглэх боломж юм. Энэхүү төсөл хэрэгжсэн арван жилийн турш Монгол улс түүнээс чамгүй ашиг хүртсэн. Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд 500 км шинэ төмөр зам барьж, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосон. 2022 оны байдлаар Монгол улс дэлхийн 161 улс орон, бүс нутагтай худалдаа хийж байгаа бөгөөд гадаад худалдааны нийт хэмжээ 21 тэрбум 244 сая ам.долларт хүрч, 10 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ өссөн" гэжээ.
"Бүс ба зам" санаачилга төслийг анх Казахстанд тунхаглан зарласан юм. Казахстаны Астана хотын олон улсын банк санхүүгийн төвийн захирал Бекотурв Ренат хэлэхдээ, "Бүс ба зам санаачилга бол алсын хараатай төсөл, Казахстаны хөгжилд асар их үр нөлөө үзүүлсэн" гэжээ. Мөн тэрээр "Казахстан "Бүс ба зам" санаачилгын хүрээнд маш олон төсөл хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ "Бүс ба зам"-ын дэд бүтцээр саадгүй тээвэрлэж, экспортолж, бүхэл бүтэн бизнесийн салбар маань үүнээс ашиг хүртэж байна" гэжээ. Бүс ба зам хамтын ажиллагааны үлгэр жишээ төслийн нэг нь Хятад Пакистаны эдийн засгийн коридор билээ. Энэ удаа Бө-Аод ирж Азийн чуулга уулзалтад оролцож буй Пакистаны төлөвлөгөө, хөгжил болон онцгой төсөл хариуцсан сайд Икбал Ахсан сэтгүүлчид хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилгын амжилттай хэрэгжиж байгаагийн нууц нь өгөөжөө хуваалцах үзэл санаа юм. Хятад улс өөрсдийн амжилттай туршлагаа хөгжиж буй орнуудтай хуваалцаж байна. Бүс ба зам санаачилга Пакистаны аж үйлдвэр, дэд бүтэц, технологийн салбарын хөрөнгө мөнгөний хэрэгцээг хангаж, Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистанд технологи, хөрөнгө мөнгө олгосон төдийгүй олон талын бодитой хөнгөлөлт үзүүлсэн" гэжээ.  
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл

  • Туяа
  • 217
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313