Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын хуралд баяр хүргэв

2023 оны 3-р сарын 27 өдөр

 

Гуравдугаар сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын 2023 оны жил тутмын хуралд баярын захидал илгээв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Эдүгээ дэлхий дахины зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлт түргэсэж, хэсэг бүсийн зөрчил мөргөлдөөн хийгээд донсолгоо олонтаа гарч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөх хүч сулхан байна. Сэргэлтийг нэмэгдүүлэхэд нийтлэг ойлголт, хамтын ажиллагаа шаардлагатай. Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлснийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өргөн хүрээнд дэмжиж, эерэг хариу тусгалаа гаргаж байна. Хятад улс гадагш нээлттэй байлгах үндсэн төрийн бодлогоо цаашид баримтлан, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх нээлттэй стратегийг гуйвшгүй хэрэгжүүлж, Хятад улсын хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломжийг тасралтгүй бүтээх болно. Хятад улс дүрэм тогтоол, механизм, менежмент, стандарт зэрэг тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаа тогтвортой өргөтгөн, улс орнууд, талууд тогтолцооны шинжтэй нээлттэй боломжуудыг хамтаар эдлэхийг урагш ахиулах болно гэв.
Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний форумын 2023 оны жил тутмын хурал мөн өдөр Бээжинд "Эдийн засгийн сэргэлт: Боломж ба хамтын ажиллагаа" уриан дор нээгдсэн бөгөөд тус хурлыг Төрийн зөвлөлийн Хөгжил судалгааны төвөөс зохион байгууллаа.

Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 191
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313