Хаврын тариалалт эхэллээ

2023 оны 3-р сарын 24 өдөр

Хаврын урь орж улсын хэмжээнд хаврын тариалангийн бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна. ӨМӨЗО-ны тариалангийн талбай, хүлэмжинд хүмүүсийн хөдөлмөрч гараараа бүтээсэн хаврын ахиц дэвшлийн зургийг зурж, энэ жилийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажлыг маш сайн эхлүүлсэн. 
   2-р сарын 27-нд Баяннуур хотын Линхэ дүүргийн Лан шанны Гуанмин тосгонд Өөртөө засах орны хаврын анхны тариалалт, аму тарианы үйлдвэрлэлийг сурталчлах ажлын тайлан хурал болов. Бүс нутгийн хэмжээнд хаврын тариалалтын ажил эхэлсэн бөгөөд 4-р сарын сүүлчээр хаврын тариалалтын оргил үе рүү аажмаар орох төлөвтэй байна. Энэ онд Өвөр-монголын Өөртөө засах орны тариалан эрдэнэ шишийн ургацыг сайжруулах төсөл, шар буурцгийн тосны үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах замаар нутаг дэвсгэрийн тогтвортой байдлыг хангаж, аму тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь нэмэгдүүлэхээр 1 арк-аас 1 тонн ургац хураах төслийг тогтоосон. 
   Хөх хотын Сайхан дүүргийн Жинхэ хотхонд байрлах ӨМӨЗО-ны Мэнмиао ХАА-н шинжлэх ухаан технологийн баазын хүлэмжинд орход нарийн  ногооны суулгацыг эмх цэгцтэй байрлуулж, энэ оны 1-р сараас хойш 5 сая гаруй ширхэг хүнсний ногооны суулгацыг борлуулжээ. Улаанхад хотын Линши шияны Да Еинзи тосгоны Хэван тойрогын хүлэмжинд тариачид суулгац тариалах, бордох, услах, хүнсний ногоогоо түүх гээд завгүй байгаа бөгөөд энэ жил Да Еинзи тосгон 350 стандартын шаардлага хангасан хүйтэн саравч барихаар төлөвлөж, эргэн тойрны тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх болно.
  Хаврын хөрс хагалгаа, тариалангийн бэлтгэл, газар тариалангийн материалаас эхэлдэг. Яг одоо Өвөр-монголын бүх газар тариалангийн материалын хангамжийг баталгаажуулахын тулд хаврын хөрс хагалгааны бэлтгэл ажлыг тасралтгүй ахиулж байна.  2-р сарын 8-ны байдлаар тус бүс нутагт 845 мянга 700 тонн бордуур бэлтгэсэн нь хаврын тариалалтын хэрэгцээний 47.5% хувийг бүрдүүлж байна. Бүс нутагт эрдэнэ шиш, буурцаг зэрэг гол үр тарианы нийт 588 мянган тонн үр бэлтгэсэн нь хаврын тариалалтын хэрэгцээний 59.6% хувийг бүрдүүлсэн байна. 

Газар тариалан, МАА-н өндөр чанартай, үр ашигтай өөрчлөлтийг ахиулж, 2023 онд Өвөр-монгол аму тарианы талбайг 100 сая му-аас дээш тогтвортой байлгах, гарцыг 78 тэрбум орчим коттед тогтвортой байлгах зорилт тавин ажиллаж байна. Нийтдээ 3 сая 950 мянган арк өндөр стандартын тариалангийн талбай шинээр барьж, 19 сая 200 мянган арк хар хүрэн хөрсийг хамгаалах тариаланг эрхэлж байна. 

Эх сурвалж: ӨМ өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 216
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313