ЭНЭ ХАВАР ХУРДАН МОРИНЫ ГУРВАН УРАЛДААН БОЛНО

2018 оны 2-р сарын 23 өдөр
 \"\"Энэ хавар Дорнод аймагт хурдан морины гурван уралдаан зохион байгуулахаар товложээ.
Тухайлбал, аймгийн МСУХ-ны нэрэмжит азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны хурдан морины хаврын уламжлалт төвийн бүсийн уралдаан ирэх сарын 3-нд Баянтүмэн суманд болох бол Цагаан-Овоо сумын МСУХ-ны нэрэмжит хязаалан, шүдлэн, даага, эрлийз дунд насны хурдан морины хаврын уламжлалт хойд бүсийн уралдаан дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болно.

Харин манай аймгийн зон олны шүтлэгтэй уул Хан-Уулын тахилгын уралдаалгыг 5-р сарын 18-ны өдөр Булган суманд зохион явуулахаар болов.
Дашрамд дуулгахад, Засгийн газар оны эхэнд хуралдаж, өмнө нь жил бүрийн аравдугаар сарын нэгнээс тавдугаар сарын нэгнийг хүртэл хориглодог байсан өвлийн морин уралдааныг зохион байгуулах хугацааг өөрчилж, хаврын тэргүүн сарын шинийн 3-наас 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохиохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байна. 
  • Отгонтуяа
  • 517
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313