Хятадын хоёр чуулганаар бүх шатны ардчиллыг харах боломжтой

2023 оны 3-р сарын 10 өдөр

Бээжинд зохион байгуулагдаж буй Хятадын хоёр чуулган бол тус улсын ардын ардчиллын үйл явцыг бүхэлд нь ажиглах чухал цонх болж байна.
Энэ оны хоёр чуулганаар "Хууль тогтоох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг дахин хэлэлцүүлэхээр Бүх Хятадын Ардын         Төлөөлөгчдийн Их Хуралд өргөн мэдүүлжээ. "Хууль тогтоох тухай" хууль нь үндэсний хууль тогтоох тогтолцоо, хууль тогтоох үйл ажиллагааг зохицуулж, социалист эрх зүйт төрийн нэгдмэл байдлыг сахин хамгаалах үндсэн хууль юм. 'Хууль тогтоох хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ард түмний ардчиллыг дэмжих, хөгжүүлэх бүхий л агуулга тусгагдсан байгааг ажиглагчид анзаарчээ. "Хууль тогтоох хууль"-н шинэчилсэн найруулга нь бүх үйл явцад ардын ардчиллын эрх зүйн хамгаалалтыг чангатгах бөгөөд энэ нь ардын ардчиллын чухал практик юм гэжээ. 

Ардчилсан сонгуулийг жишээ болгон авч үзье. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын сонгууль бол дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй ардчилсан сонгууль юм. Таван шатны Ардын их хурлын депутатууд ардчилсан зарчмаар таван жилийн  хугацаатай сонгогддог. Улс даяар 1 тэрбум гаруй сонгогч хошуу, тосгоны түвшинд Ардын их хурлын  депутатуудыг шууд сонгодог. Харин хошууны түвшнээс дээших Ардын их хурлын депутатуудыг доорх шатны Ардын их хурлаас сонгодог. Бүс нутаг, үйлдвэр, салбар, үндэстэн болгонд Ардын их хурлын депутаттай байдаг.
Зөвлөлдөх ардчиллыг ажиглахад, энэ бол Хятадын социалист ардчилсан улс төрийн өвөрмөц хэлбэр, өвөрмөц давуу тал юм. "Төрийн ажлын тайлан"-д нийгмийн бүхий л давхаргынхны санал хүсэлтийг өргөн хүрээнд авч үзэж, санал бодлыг нь сонсож байгаа нь "Олны асуудлыг олноороо хэлэлцэж, ард түмний ардчиллын хамгийн том нийтлэг зүйл" гэсэн ардын ардчиллын жинхэнэ утгыг бүрэн илэрхийлж байна".

Энэ жилийн Үндэсний хоёр чуулганд төлөөлөгч гишүүдийн санал болгосон төслүүд нь Хятадын 1 тэрбум 400 сая иргэдийн нийгмийн байдал, олон нийтийн санаа бодлыг тусгаж, засгийн газрын шийдвэр гаргахад олон салбарын үнэ цэнэтэй үзэл бодол, туршлага хуримтлуулсан юм.
Олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын  явуулсан санал асуулгаар сүүлийн жилүүдэд  Хятадын засгийн газарт Хятадын ард түмний сэтгэл ханамж жил бүр 90 гаруй хувьтай хэвээр байна. Хятадын бодит байдалтай нийцэж, нийтлэг ойлголтыг хурдацтай бий болгож, өндөр чанартай засаглалыг хэрэгжүүлэн, ардчиллыг жинхэнэ утгаараа төр засаг, ард түмнийг холбогч болгож чадах тул ардын ардчиллын бүх үйл явц Хятадад хэрэгжих боломжтой бөгөөд үр дүнтэй гэж  гаднынхан үзэж байна.


Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр,  Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313