Ши Жиньпин Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчний төлөөлөгчдийн хуралдаанд оролцов

2023 оны 3-р сарын 9 өдөр


8-ны үдээс хойш ХКН-ын Төв хорооны ерөнхий    нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 14-р сонгуулийн         БХАТИХ-ын анхдугаар чуулганы АЧА болон Зэвсэгт    цагдаагийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцов.        Хятадын АЧА-ийн өмнө тулгамдаж буй шинэ нөхцөл   байдал, шинэ үүрэг, шинэ шаардлага нь эдийн засгийн хөгжил болон аюулгүй байдлыг уялдуулж, үндэсний    батлан хамгаалалтыг сайтар зохицуулах зорилготой юм. Армийг хүчирхэгжүүлэн хөгжүүлэх бодлого нь орчин    үеийн социалист улсыг цогцлоон байгуулж, Хятадын    үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулж,       армийн зуун жилийн зорилтыг биелүүлэн, армийн хүчин чадал бүтээн байгуулалтыг дэлхийн жишигт хүргэхэд    асар их ач холбогдолтой юм. Үзэл ойлголт, эрхэм      зорилгоо нэгтгэж, ажлын хэрэгжилтэд анхаарч          хариуцлагаа чангатгаж, үндэсний стратегийн нэгдсэн   тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх шинэ байдлыг бий     болгох шаардлагатай байна.

Ши Жиньпин төлөөлөгчдийн хэлсэн үгийг анхааралтай  сонсож, санал бодлоо солилцож байлаа. Зургаан       төлөөлөгч үг хэлсний дараа Ши Жиньпин илтгэл тавьж, “Үндэсний стратегийн нэгдсэн систем, чадавхийг       сайжруулах” талаар чухалчилж хэлэв. Үндэсний        стратегийн нэгдмэл тогтолцоо, чадавхийг сайжруулах   үндсэн гол түлхүүр нь интеграцид түлхүү анхаарах     явдал юм. Намын Төв Хорооны төвлөрсөн удирдлагыг тууштай баримталж, олон салбарын төлөвлөлт, уялдаа холбоо, нөөцийг нэгтгэн стратегийн хүчийг ерөнхийд нь ашиглахыг эрчимжүүлж, улс орныхоо стратегийн       эрсдэлийг зохицуулж, стратегийн ашиг сонирхлоо      хамгаалж, стратегийн зорилгод хүргэх бодит хүчийг    сайжруулах шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/2023/03/08/ARTIIpvyyn14i7JRtAv2s7L3230308.shtml
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр,       Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 177
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313