Энэ онд ахмадуудаа сонсоно

2018 оны 2-р сарын 21 өдөр
 \"\"Дорнод аймаг өнгөрсөн жилүүдэд хүүхэд, залуучуудаа сонсож байсан бол энэ онд ахмадаа сонсоно. Тус аймгаас 2018 оныг “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Ахмадаа сонсох” анхны уулзалтаараа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан ахмадын төлөөллийг үгийг сонслоо.

\"\" Уулзалтад Дорнод аймаг болон Хэрлэн сумын ахмадын хорооны дарга нар, Мах комбинат, Ноос угаах үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Гурилын үйлдвэр, Ахуйн үйлчилгээ зэрэг байгууллагад ажиллаж байсан ахмададууд оролцсон юм. Тэд тус аймагт ажиллаж байсан томоохон үйлдвэрүүдийг сэргээх, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийг түшиглэн жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлдвэр аж ахуй нэгжийн боловсон хүчний бодлогыг сайжруулах, хувиараа аж ахуй эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зэрэг санал уламжлав. Мөн томоохон үйлдвэрүүдийг дахин сэргээхэд боловсон хүчний асуудал тулгарах учраас тэдэнд зөвлөн туслах, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд сурсан мэдсэн бүхнээ зааж сургахад бэлэн гэдгээ үе үеийн чадварлаг инженер, мэргэжилтэн байсан ахмадууд хэлж байлаа.

\"\"Уулзалтад УИХ-ын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцож, ахмадууддаа цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонслоо. Мөн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Цаашид сар бүрийн 21-ны өдөр салбар салбарын төлөөлөл болсон ахмадуудтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, ажил хэрэг болгон ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
  • Отгонтуяа
  • 438
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313