ЗУНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭЭЛТ ИРЭХ САРД БОЛНО

2018 оны 2-р сарын 21 өдөр
 \"\"Дорнод аймгийн 2018 оны “Зуны аялал жуулчлалын нээлт” ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болох гэж байна. “Зуны аялал жуулчлалын нээлт”-д төрийн байгууллагууд оролцож, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг таниулан сурталчлах юм.Мөн \"Дорнын Аялал-2018\" үзэсгэлэн болон Бизнeс уулзалтыг зохион байгуулж, аялал жуулчлалын Хөдөлмөрийн бирж, мэдээллийн төвийг ажиллуулах, \"Зочлох\" үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах, тэдгээрийн дунд \"Зочлох\" үйлчилгээний ур чадварын уралдаан тэмцээнийг зохион байгуулах гээд олон ажил төлөвлөжээ.

Тус арга хэмжээг Дорнод аялал жуулчлалын нэгдлээс зохион байгуулах юм. Дорнод аялал жуулчлалын нэгдэл нь аймгийнхаа аялал жуулчлалыг систeмтэй хөгжүүлэх зорилгоор нилээдгүй ажлуудыг үe шаттай хийж байгаа. Тухайлбал; Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд оролцох төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, аялал жуулчлалын бизнес эрхлэдэг иргэд, байгууллагад үйлчлэх төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, ойлгомжтой болгох зорилгоор төрийн байгууллагуудтай цуврал уулзалт зохион байгуулсаар ирсэн. Үүний үр дүнд тус аймгийн “Зуны аялал жуулчлалын нээлт\"-д Дорнод ХАҮТ, Стандарчлал, хэмжил зүйн хэлтэс, ХХҮХ, МХГ, БОАЖГ, “Дорнод” их сургууль, МСҮТ, Политехникийн коллеж зэрэг байгууллагууд оролцох аж.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумын жуулчны баазууд, Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчид, түүнчлэн УБ хот, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын муж, аймаг, хотын Аялал жуулчлалын бизнесийн компаниуд оролцох юм байна.
  • Отгонтуяа
  • 394
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313