ОРОН СУУЦНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

2018 оны 2-р сарын 21 өдөр
 \"\"Дорнод аймагт орон сууцны метр квадратын үнэ дунджаар 1 сая 250 мянган төгрөг байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ үнэ тогтвортой байгаа юм. Он гарсаар шинээр ашиглалтад орсон барилга байхгүй учраас орон сууцны метр квадратын үнэ хуучнаараа байна гэж тус аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.

Дашрамд дурдахад, энэ онд Дорнод аймагт “Гантиг-Эрдэнэ” компанийн 35 айлын орон сууц, “Сүхжин” компанийн 30 айлын орон сууц ашиглалтад орно. “Гантиг эрдэнэ” компанийн орон сууц нэг метр квадратаа 1 сая 200 мянга, “Сүхжин” компанийн орон сууц 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж захиалга авч байгаа аж.

  • Отгонтуяа
  • 389
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313