ГАДААД ИРГЭНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД ДАХИН ХЭРЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

2018 оны 2-р сарын 21 өдөр
 \"\"Өнгөрсөн оны 12 дугаар сард хятад иргэний амийг онц хэрцгийгээр хөнөөж, орчуулагчийг нь барьцаалсан хэрэг Дорнод аймагт гарсан. Тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилсан юм.
Гэмт хэрэгтнүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосон гэж Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Ариунбат ярив. Тодруулбал, гэмт этгээдүүд “Дөнгөж нэг хятадын амийг хөнөөсөндөө харамсаж байна. Баригдаагүй бол арван хятадын аминд хүрэх байсан” гэж мэдүүлжээ. Харин барьцаалагдаад байсан орчуулагч эмэгтэй мэдүүлэхдээ “Дөрвөн этгээдийн хоёр нь аймшигт аллагыг гардан гүйцэтгэсэн” гэжээ.
Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна. 

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 338
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313