ЯРУУ НАЙРГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛНА

2018 оны 2-р сарын 20 өдөр
 \"\"Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит “Амитаба” яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг МЗЭ-ийн Дорнод салбар, Дорнод аймгийн Төв номын сангаас зарлажээ. Яруу найрагчдын бүтээл буюу номыг ирэх сарын 10-ныг хүртэл Дорнод аймгийн Төв номын санд хүлээн авах аж.
Уралдаанд оролцогч өөрийн гурван ширхэг номыг илгээснээр тусгай мэргэжлийн шүүгчид шүүн “Уянгын яруу найргийн шилдэг ном” туурвисан нэг яруу найрагчийн бүтээлийг шалгаруулж, “Амитаба” цул мөнгөн медаль, хоёр сая төгрөгийн шагналыг Дэлхийн яруу найргийн өдрөөр Чойбалсан хотноо гардуулах юм.

Д.Нямсүрэнгийн Монголын их утга зохиол, яруу найрагт оруулсан хувь нэмрийг хойч үедээ өвлүүлэн алдаршуулах, уянгын яруу найрагчдын бүтээлийг олон нийтийн оюуны хүртээл болгох зорилготой энэхүү уралдааныг цаашид гурван жил тутамд улсын хэмжээнд зохионо. Энэ жилийн уралдааныг Дорнод аймгийн ЕБС-иудын 1998 оны төгсөгчид ивээн тэтгэхээр болжээ. 

\"\"
  • Отгонтуяа
  • 407
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313