Хөлөнбуйр хотын Телевизийнхэн Цагаан сард зориулсан бичлэгээ амжилттай хийлээ

2018 оны 2-р сарын 8 өдөр
 \"\"Цагаан сард зориулсан “Миний Хөлөнбуйр” уран сайхны тоглолтын бичлэгийг Хөлөнбуйр хотын радио телевиз хорооны Хөлөнбуйр жүжгийн театрт хийж дуусгав.

\"\"“Миний Хөлөнбуйр” уран сайхны тоглолт “Өлзийт Цагаан сар”, “Жаргалт амьдрал”, “Өнө мөнхийн Улаан-мөчир”, “Хүсэл тэмүүлэл” гэсэн дөрвөн бүлэгтэй. Тоглолтын үеэр Барга, Буриад, Эвенки, Дагуур, Орчин зэрэг үндэстэн ястны өвөрмөц онцлог бүхий дээл хувцасны загварыг үзэгч олонд сонирхууллаа.

\"\"Тоглолтод Улсмандаа, Нямангарав, Сээрэн, Нэмэх, Сугар зэрэг Улаан-мөчрийн уран бүтээлчид, Хөлөнбуйрын дуу бүжгийн хүрээлэнгийн бүжигчид, Өвөр Монголын нэрт дуучин Цэцэгмаа, Танаа зэрэг Хөлөнбуйр нутгаас төрөн гарсан дуучид уран бүтээлээ толилуулж, үзэгчид олноо баясгалаа.

\"\"Уг тоглолтыг Хөлөнбуйр хотын Намын ухуулах хэлтэс болон Хөлөнбуйр хотын Соёл сонин мэдээ хэвлэл радио телевиз товчоо зохион байгуулж, Хөлөнбуйр хотын радио телевиз хороо, Хөлөнбуйр хотын Үндэстний дуу бүжгийн хүрээлэн хамтарчээ.

\"\"Бао Жиншань, Баярт, Цэнгэл, Саруул
  • Отгонтуяа
  • 460
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313