Хятадуудын хэлдэг “чинээлэг амьдрал”

2022 оны 12-р сарын 8 өдөр

Хятадын үндэстнүүдийн эртнээсээ хүсэн мөрөөддөг нийгмийн төлөв байдал нь “чинээлэг амьдрал” -тай болох явдал гэж хэлж болох юм. “Чинээлэг амьдрал” -ын тухай 2500 жилийн өмнөх “Шүлэглэлт ном” -д анх дурдсан бөгөөд харьцангуй амар тайван хэмээх утгатай байжээ. Түүнээс хойш хүмүүс амьдрал баян чинээлэг, тайван тогтуун, амар амгалан байхыг илтгэдэг болсон бөгөөд ерөнхийдөө Хятадуудын хүсэн эрмэлздэг нийгмийн хөгжлийн төлөв байдал боллоо. 2019 оны 4-р сард Ши Жиньпин дарга Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотын Хуаши тосгонд ажиллахдаа: “Чинээлэг байх эсэхийг иргэдийн амьдралаас олж харна. Иргэдийн амьдралын юуг нь харах вэ?Хамгийн гол нь ядуурлыг бууруулах ажлыг ямар түвшинд хийж гүйцэтгэснийг харна” гэж хэлсэн нь “чинээлэг амьдрал”-ын тухай бодитой тайлбар юм. 2021 оны 7-р сарын 1-ний өдөр ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээн дээр Ши Жиньпин дарга: Нам, ард түмний хамтын хүчин чармайлтаар бид бүх нийтийн чинээлэг нийгмийг байгууллаа хэмээн зарласан юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 143
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313