Хятадын хөгжил нь дэлхийн энх тайванд тустай

2022 оны 12-р сарын 7 өдөр

Сүүлийн өдрүүдэд Германы канцлер Олаф Шольц "Дипломат үйл хэрэг" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ, “Хятадын хөгжил, дэвшил нь Хятадыг ганцаардуулах гэсэн биш бөгөөд Хятадтай хамтран ажиллахыг хязгаарлах шалтгаан бүр ч биш. Өнөөгийн дэлхий нийт шинэ хүйтэн дайнд шилжин ороогүй ба Хятад, Америк харилцан сөргөлдөх үзлийг ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэмдэглэжээ. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байгаа бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулт өгчээ.

Мао Нин хэлэхдээ, “Германы канцлер Олаф Шольцын гаргасан мэдээллийг бид анзаарсан. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих гадаад бодлогыг баримталж, улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Хятадын хөгжил нь дэлхийн энх тайван байдлыг хамгаалан, дэлхийн хөгжлийн хөдөлгөгч хүчин болж байгааг бодит үнэн харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 144
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313