Diego Онгоцны даргын Үхань дахь түүх

2022 оны 11-р сарын 1 өдөр

Diego бол Хятадад оршин суугаа Итали улсын иргэн юм. Тэрээр хэлэхдээ “Би Хятад дахь карьертаа сэтгэл хангалуун байна. Хятадад би олон олон томоохон хотууд руу нисдэг. Миний хувьд нислэг үйлдэх нь сэтгэл догдлуулж, аз жаргал бэлэглэдэг. Би арваад наснаасаа эхлэн онгоц сонирхох болсон бөгөөд одоо 40 гаруй жил нислэг үйлдсэн байна. Мэргэжлийн, маш найрсаг хамт олонтойгоо өндөр ур чадвар шаардах орчинд ажилласан. Манай компанийн зүгээс зорчигчдыг Хятадын өнцөг булан бүрт хүргэх тохиол олгосонд маш их баярлаж байна. Энэ нь намайг мэргэжилдээ сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг. Би зорчигчдыг нэг газраас нөгөө газар аюулгүй авчирч чадсандаа маш их бахархдаг. Мөн тэднийг очих газраа хүрч баяр хөөртэй онгоцноос бууж ирэхийг нь хараад маш их баярладаг” гэж сэтгэл хангалуун ярьж байв. Тэрээр “2018 онд Хятадад гэр бүлээрээ нүүж ирсэн. Анх ирэхдээ л энд илүү аз жаргалтай амьдарна гэдэгтээ үнэхээр их итгэлтэй байсан юм. Би энд байгаа болохоор энэ бол миний эх орон, энэ бол миний гэр мэт санагддаг. Би Үхань хотод хайртай, Үхань бол онцгой хот. Миний хүү энд өсөж томорч байгаа. Энд чадвар, ёс суртахуун зэрэг олон чухал зүйлийг сурч мэдэж байна. Би энд удаан хугацаагаар амьдарна гэж найдаж байна. Эндэх амьдрал маань маш орчин үеийн, сайн зохион байгуулалттай байдаг. Хэдийгээр бидний одоогийн амьдралд цар тахлын нөлөө байгаа ч Үхань хот маань амьдрахад ээлтэй газар хэвээр байна. Хятад улс тахал өвчнийг бүрэн, үр дүнтэй, хурдтай хянан сэргийлсэн. Үхань хот хөл хорио хийснээс хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд тус хот оношлогдсон тохиолдол шинээр нэмэгдэхгүй байхыг биелүүлсэн. Үүнийг дэлхийн хаана ч биелүүлж чадахгүй болохоор гайхалтай үр дүн юм. Миний сэтгэл Хятад улстай өдрөөс өдөрт ойр дотно болж байгааг мэдэрч байна. Хятад улс миний хувьд гэр бүл, одоо цаг ба ирээдүй болж байдаг. Одоо надад байгаа бүх зүйлдээ маш их сэтгэл хангалуун, азтай жаргалтай мэдрэмж төрж байна. Энэ бүхэнд талархаж байна. Хятад улсад баярлалаа, Үхань хотод баярлалаа” гэж сэтгэл дүүрэн ярьж байлаа.

Эх сурвалж: www.solongonews.mn/Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 144
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313