Тогооч эмэгтэйд малын гоц халдварт боом өвчний шинж тэмдэг илэрлээ

2018 оны 2-р сарын 8 өдөр
 \"\"Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн ангид тогоочоор ажилладаг 45 настай эмэгтэйд боом өвчний шинж тэмдэг илэрчээ. Байнга түүхий махтай харьцдаг түүний хувьд биеийн байдал нь одоогоор 37.2 хэмийн халуунтай, баруун чихний дотор талд шархтай, цэврүүтсэн хавдартай байгаа аж.
Эмнэлгийн байгууллагаас өвчтөнд нян харах шинжилгээ хийхэд боом өвчин үүсгэгч савханцар нянгууд илэрсэн төдийгүй лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Малын гоц халдварт боом өвчин хүнд халдах нь тухайн хүний мэргэжилтэй холбоотой байдаг. Тухайлбал, малчин, малын эмч, халдварын сэжиг бүхий арьс шир, үс ноостой орчинд ажилласан, мал нядалсан зэрэг ажил мэргэжлийн хүмүүс, малын бүтээгдэхүүнтэй харьцаж байх үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг нь халдвар авахад нөлөөлдөг байна. 
  • Отгонтуяа
  • 390
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313