ХКН-ын 19-р Төв Хорооны долдугаар бүгд хурлын албан мэдээг нийтлэв

2022 оны 10-р сарын 16 өдөр

ХКН-ын 19-р төв хорооны долдугаар бүгд хурал 2022 оны 10-р сарын 9-12-ны өдөр Бээжин хотоо хуралдав.
Хуралд Төв хорооны 199 гишүүн, 159 бэлтгэл гишүүн оролцож, Сахилга батын төв хорооны гишүүд болон холбогдох албатнууд хурлыг сонслоо. 
Хуралд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэл тавив. 
Хурлаар ХКН-ын 20-р их хурлыг 2022 оны 10 дугаар сарын 16-нд Бээжин хотноо хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
Хурлын үеэр, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны найдлагаар Ши Жиньпиний хийсэн ажлын тайланг сонсон хэлэлцэж мөн ХКН-ын 19-р төв хорооны 20-р их хуралд хийх тайлан, Сахилга батын 19-р төв хорооны 20-р их хуралд хийх ажлын тайлан, “Хятадын Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийг хэлэлцэн баталжээ. Эдгээр гурван баримт бичгийг ХКН-ын 20 дугаар их хурлаар хэлэлцүүлэхээр шийдэв. Ши Жиньпин ХКН-ын 19-р Төв хорооны ХКН-ын 20 дугаар их хуралд хийх тайлангийн талаар тайлбар хийж, Ван Хунин “Хятадын Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн талаар тодорхойлолт хийжээ.

Эх сурвалж; https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 215
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313