Хятад-Европийг холбосон галт тэрэг өгөөжөө өгсөөр байна

2022 оны 10-р сарын 15 өдөр

Хятад-Европ чиглэлд галт тэрэг явж эхэлснээр, Хятад Герман улс хоорондоо харилцан саадгүй холбогдох, мөн хоёр талт худалдааг эрчимжүүлэхэд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Германд худалдаа, ложистикийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Хятад гаралтай бизнесмэнүүд энэ ажлыг нааштай хүлээж авч байна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь олон улсын ханган нийлүүлэлтийн тогтвортой шуурхай байдлыг хангахын зэрэгцээ дотоод гадаадын хамтын ажиллагаа, түншлэл, олон улсын ложистикийн бүтээн байгуулалтын үр шимийг хамтдаа хүртэх болсон билээ.
Германы Хамбург хотын Юйюань цэцэрлэгт хүрээлэн дэх Герман Хятадын эдийн засаг соёлын харилцааны төвийн дарга, Герман Хятадын бизнесмэнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Вэнь Жэнь Юй хэлэхдээ: “Би 2000 оноос өнөөг хүртэл Хятад Германы хооронд худалдаа эрхэлж байна. Анх уламжлалт буюу далайн тээврийг ашигладаг байсан. Энэ нь үнэ өртгийн хувьд агаарын тээврээс хямд боловч цаг их зарцуулдаг. Харин Хятад Европ чиглэлийн галт тэрэг явж эхэлснээр, үнэ өртөг болон цаг хугацааг хэмнэж, хэрэглэгчиддээ тээврийн баталгаа хангасан нь маш том давуу тал боллоо. Ингэснээр ачаа бараагаа Германд хурдан шуурхай тээвэрлэн авчирч, Герман болон Европын хэрэглэгчдэд цаг тухайд нь хүргэж өгөх боломжтой болсон” гэжээ.
Хятад Европ чиглэлийн галт тэрэг хурдтай хөгжсөнөөр, өнгөрсөн 10 гаруй жилд Вэнь Жэнь Юйгийн хариуцан эрхэлж буй агуулахын талбай аажмаар өргөжин 50 мянган метр квадрат болсон байна. Жил бүрийн чингэлэгийн тоо нэмэгдэн 2000-д хүрч, тээвэрлэн авчирч буй ачаа барааны төрөл зүйл ч улам олширчээ. Ялангуяа сүүлийн хоёр, гурван жилд дэлхийн эдийн засаг тогтворгүй болж, олон газрын усан боомтод түгжрэл бий болсноор, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд орсон юм. Харин Хятад Европ чиглэлийн галт тэрэг хөгжлийн тогтвортой байдлаа хэвээр хадгалж, найдвартай, өндөр ашигтай ложистикийн үйлчилгээний давуу талаа харуулж байв. Вэнь Жэнь Юй сэтгүүлчид хэлэхдээ: “Бусад орны худалдаа эрхлэгчид ачаа бараагаа цаг тухайд нь хүлээлгэн өгч чадахгүй байдал их гардаг. Харин бид Хятад Европ чиглэлийн галт тэргээр ачаа бараагаа Германд цаг алдалгүй тогтвортой тээвэрлэн авчирч чаддаг. Энэ нь гадаадад байгаа хятадууд бидний хувьд бахархам зүйл юм. Одоогоор гадаадын улам олон хэрэглэгчид Хятад Европ чиглэлийн галт тэргээр үйлчлүүлэх болсон байна. Тухайлбал, хоёр жил дараалан Германы аж ахуйн нэгжүүд Хятад Европ чиглэлийн галт тэргийг ашиглан өөрийн бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж, Шанхайн олон улсын импортын экспод оролцлоо. Хятад Европ чиглэлийн галт тэрэг чансаатай хөгжснөөр, олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний шуурхай байдлыг дорвитой дэмжиж, өөрийн орны иргэдэд аз жаргал авчраад зогсохгүй харилцан ашигтайгаар хамтран ажиллах болж, дэлхий дахинд ашиг тусаа хүртээх болсон юм”гэжээ.
Наймдугаар сарын 21-нд Хятад Европ чиглэлийн галт тэрэг Ши Ань хотын олон улсын боомтоос хөдөлж, Германы Хамбург хотыг чиглэсэн юм. 2022 оноос хойш Хятад Европ чиглэлийн галт тэрэгний ирээсийн тоо огцом нэмэгдэж, 10 мянга давсан байна. Энэ оны долдугаар сарын эцсийн байдлаар, Хятад Европ чиглэлийн галт тэрэг нийтдээ 82 тээврийн шугамыг бүрдүүлж, Европын 24 орны 200 хотод хүрч, “Бүс ба зам” дагуух орнууд болон бүс нутгийн импорт экспортын худалдааг сайжруулж, бүс нутгийн иргэдэд бодит ашиг тус болон шинэ боломжийг авчирсан юм.  

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй

  • Туяа
  • 232
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313