Дорнод аймагт шилжин ирэгсдийн тоо 12 хувиар өсчээ

2018 оны 2-р сарын 8 өдөр
 \"\"Дорнод аймагт шилжин ирэгсдийн тоо 12 хувиар өссөн таатай мэдээ гарлаа. Түүнчлэн, 2017 онд тус аймгаас 486 иргэн шилжин явсан нь өмнөх онтой харьцуулахад 60 хувиар буурсан үзүүлэлт юм. Шилжин явагсад цөөрч, шилжин ирэгсэд нэмэгдсэн нь Улаанбаатар хотын утаатай холбоотой хэмээн холбогдох албаныхан тайлбарлаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын утаа аюулын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор нийслэл хот руу ирэх шилжих хөдөлгөөнийг зогсоосон. Үүний дагуу, эрүүл мэндийн шалтгаан болон орон сууц худалдан авсан тохиолдолд л нийслэл хот руу шилжин явагсдын бүртгэж байгаа аж.

Сонирхуулахад, Дорнод аймгийн хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 79.5 мянгад хүрч, өмнөх жилүүдийнхээс 2.2 хувиар өссөн. Нийт хүн амын 56.3 хувь нь аймгийн төвд, 17.3 хувь нь сумын төвд, 26.4 хувь нь хөдөө амьдарч байгаа юм.
  • Отгонтуяа
  • 516
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313