БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн хүлээн авалт болов

2022 оны 9-р сарын 30 өдөр

Есдүгээр сарын 30-ны орой, БНХАУ-ын Төрийн зөвлөл Ардын Их Хурлын Ордонд БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тэмдэглэх Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулж, Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нарын зэрэг нам төрийн удирдагчид дотоод гадаадын олон салбарын 500 гаруй зүтгэлтнүүдийн хамт Үндэсний баяр тэмдэглэжээ.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, 73 жилийн турш, Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага дор хүчир бэрхийг ялан давж, улс орны хөгжил дэлхий дахины анхаарлыг татсан амжилт олсон байна. Энэ онд ХКН-ын хорьдугаар их хурал болох ба тус хурлаар нийт нам, бүх улсын үндэстнүүд ард түмэн социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аян хийх, хоёрдох зуун жилийн тэмцлийн харалтаа биелүүлэх зангилаа үед болох маш чухал хурал болох юм. Энэ он бол Хятад улсын хөгжлийн үйл явцад ер бусын байсан юм. Дотоод гадаадын будлиантай нөхцөл байдалд нөхөр Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооны удирдлага дор урагш давшиж, тогтвортой урагшлах ажлын үндсэн хэмнэлийг баримтлан шинэ хөгжлийн үзэл баримтлалыг оновчтой бүх талаар хэрэгжүүлж, хөгжлийн шинэ байдал бий болгон, чансаатай хөгжлийг ахиулж, цар тахлаас сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг зохицуулж, макро бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж,  өөрчлөлт хийж нээлттэй байлгаж амьжиргааны хүч, хөдөлгөгч хүчийг дайчлан, юмны үнийг үндсэнд нь тогтвортой байлгаж, ардын амьдралыг баталгаажуулан, үеэр ган гачиг, газар хөдлөлт зэрэг гай гамшгаас сэргийлж, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн наадмыг амжилттай зохион байгуулж, төрөл бүрийн ажилд шинэ амжилт гаргасан байна. Эдгээр бүхэн нь тийм ч хялбар ирээгүй юм гэжээ. 

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс “нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлан, засаг захиргааны онцгой бүсийн захиргаа хуулийн дагуу засаг хэрэгжүүлэн, эдийн засгаа хөгжүүлж, ардын амьдралыг сайжруулан улс орны хөгжлийг үйл явцад нэн сайнаар уялдан ажиллаж, Хонконг, Макаогийн урт хугацааны цэцэглэл хөгжил тогтвортой байдлыг хангахыг бүх хүчээр дэмжих болно. Шинэ цаг эриний Тайваньтай холбоотой ажлын ерөнхий чиглэлийг тууштай барьж, нэг Хятадын зарчим болон “1992 оны нийтлэг ойлголт”-ыг мөрдөн, “Тайванийг тусгаарлах” хагалан бутаргах үйл ажиллагаа болон гаднын оролцоог хатуу хориглож, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны энх тайванч хөгжил, уялдаатай хөгжлийг ахиулж, улс орны нэгдлийг биелүүлэн, үндэстний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийг  хичээх болно. Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлого баримталж, энх тайванч хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаан байгуулан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахаар чармайх болно. Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүсийн солилцоонд тус дөхөм үзүүлж, дэлхийн чанартай сорилтыг хамтаар даван гарч, дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамтаар ахиулах болно гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр,  Насан цэцэг,  Цэнгэл, Гялбаа,  Яргуй

  • Туяа
  • 182
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313