Бяцхан тариаланчид элбэг ургац хураалаа

2022 оны 9-р сарын 29 өдөр

Алтан намар айлчлан ирэхэд хавар шиг сайхан, зун шиг эрч хүчтэй, өвөл шиг сэтгэл татам байдаг.  Энэ үед ургацаа хурааж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн суух нь юутай жаргалтай. Сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, ур чадвар, мэдлэгийг хөгжүүлж, хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх, хөдөлмөрт хандах хандлагыг нь сайжруулах зорилготойгоор сургуулийн "Кампус" фермүүдийн алтан намрын ургац хураалт эхлэхэд бэлэн болжээ. Сургууль бүрийн жимсний мод үр жимсээр дүүрж, зарим нь том, зарим нь жижиг, зарим нь улаан, зарим нь хагас нь ногооноор алаглаж сургуулийн бяцхан хотхонд өвөрмөц соёлын жишиг нь болжээ. Амьдрал бол хичээл, байгаль бол хичээлийн ном нь юм. Хүүхдийн хөгжилд зөвхөн амьдралын хэрэгцээ төдийгүй байгалийн тэжээл чухал байдаг билээ. 
Хайлаар дүүргийн 4-р цэцэрлэг жимсээ хурааж түүх арга хэмжээг зохион байгуулж, балчир багаас нь амьд байгаль, хөдөлмөрийн үр шим, дадлага, туршлагыг бодтойгоор биечилэн мэдрүүлж, хүүхдүүд ургац хураалтын баяр баясгаланг мэдэрч, байгаль, экологидоо хайртай болоход нь чиглүүлэх юм.
Байгалиас өгсөн бэлгийг мэдрээрэй-арга хэмжээний үеэр хүүхдүүд боловсорч гүйцсэн үр жимсийг хайн, маш болгоомжтой түүж, ихэд завгүй байлаа. 
"Бид урьдчилан бэлтгэсэн үрсэлгээгээ гараараа суулган тарьж амтад жимсийг арчлан ургуулсан! Хэмээн Хүүхдүүд дуу нэгтэйгээр уралдан хэлэв" Хаврын тариалалт, зуны үр тарианы арчилгаа, намрын ургац хураалт, өвөлдөө хадгалах явцдаа багш нар үр тарианы хэрэгцээг ойлгож, анги бүр өөр өөр ургамлын үр тарьжээ. Өнөөдөр ногооны цэцэрлэгт маань өргөст хэмх, чинжүү, улаан лооль, хаш ургасан байв. 
Хайларын 4-р цэцэрлэгийн удирдлага: " Хүнсний ногооныхоо цэцэрлэгийн хажуугаар өнгөрөх бүрд хүүхдүүдийн маань тарьж, арчилж байгаа хүнсний ногооны үнэрт өөрийн эрхгүй татагдаж, тариан талбайд ороход аз жаргал мэдрэгддэг.  
Сургуулийн хашаандаа ногоо жимсний цэцэрлэгтэй байж, хүүхдүүд өөрсдөө үрсүүлэн тарьж, ургуулах явцын арчилгаа тордолгоог хийж, ургацаа сэтгэл дүүрэн хурааж байгаа энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдэд зөвхөн хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлээд зогсохгүй нэгэн цогц хүмүүнлэгийн хичээл болж чадлаа.

Эх сурвалж Хөлөнбуйрын өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 223
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313