Дорнодын аялал жуулчлалын салбарт 3 тэрбум төгрөг төвлөрчээ

2018 оны 2-р сарын 8 өдөр
 \"\"Дорнод аймгийн аялал жуулчлалын салбарт шууд болон шууд бус хамааралтай 619 аж ахуй нэгжид 3 мянга орчим хүн ажилладаг байна. Тэд өнгөрсөн онд улс болон аймгийн төсөвт 3 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн тухай аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.

Дорнод аялал жуулчлалын нэгдлээс орон нутгийнхаа аялал жуулчлалын систeмийг байгуулах, хөгжүүлэхийн төлөө төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах зорилгоор цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Тэд энэ удаад аймгийн Татварын хэлтсийн мэдээллийг сонсож, тус хэлтсийн зүгээс аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллага болон жуулчдад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ, цаашлаад хэрхэн хамтарч ажиллах тухай хэлэлцжээ. Тус хэлтсээс аялал жуулчлалын салбарт хамааралтай ААН, байгууллага, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг тодорхой болгож, мэдээлэхээр болоод байна. 
  • Отгонтуяа
  • 398
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313