Өвөр-монгол: Умрад хил хязгаараа үзэсгэлэн төгс болгохоор зорьж байна

2022 оны 9-р сарын 27 өдөр

Баян намрын алтан улирал айлчлан ирсэн энэ үед эх орны умард бүс нутагт байрлаж байгаа ӨМӨЗО-ны бүх ард түмэн ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай хуралдахыг бэлгэшээж тэсч ядан хүлээж байна!


   Намын улаан туг, малчдын инээд хөөр... ойрд, Урдын уудам талд дүрлийх  монгол гэрт халуун дулаан уур амьсгал цалгиж байлаа. Урдын хойд хошууны Хөх-өндөр гацааны намын үүрээс "ХКН-ын 20-р их хурлыг баярлан угтая, намаа үүрд дагацгаая" сэдэвт намын өдөрлөг зохион байгуулж, намын гишүүд, малчид хамтдаа энэ жилийн ойжуулалтын үр дүн, намар, өвлийн улиралд тал нутгаа хамгаалах ажлыг хэрхэн явуулах талаар ярилцлаа.
    Сүүлийн жилүүдэд тус гацаа нь жил бүр 20,000-30,000 му бэлчээрийг сэргээжээ. Энэ талаар малчин Мөнхбилэг, "Хүч хөлсөө урсгаж элсэрхэг талаа ногооруулсан билээ. Би нэгэн намын гишүүн болсны хувьд энэ тал нутгаа үргэлж арчилж, манаж явах болно" хэмээв зоридгоо бидэнтэй хуваалцсан юм.
   Өргөн уудам ойгоос тайгаас тал нутагт, өндөр сүрлэг уулсаас говь хүртэл, Өвөр-монголын экологи эрс сайжирч, бүх ӨМО-ны ургамал өвсний иж бүрэн бүрхэвч 45%-д хүрч, 2012 онтой харьцуулахад 5 пунктээр нэмэгджээ.
    "Эх орныхоо умрад нутагт экологийн аюулгүй байдлын чухал бүрхүүлийг бий болгох", "Улсын эрчим хүч, стратегийн чухал нөөц баазыг бий болгох",               "Үндэсний эв нэгдлийн ерөнхий байдлыг нэгтгэн хөгжүүлэх", "Эх орны умрад хил хязгаарыг улам сайхан бүтээн байгуулах"... Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэд хэдэн чухал заавар нь Өвөр-монголын бүх үндэстэн ястны боловсон хүчин, ард түмнийг нэгдэж, шаргуу хөдөлмөрлөж, ХКН-ын 20 дугаар их хурлын ялалтыг угтан авахад үргэлж урам зориг өгсөн юм. 
    Тэргэл сарны баярын өдөр Хорчин баруун гаран өмнөд хошууны Хорчин балгасын "Улаан лоолийн зах" хөл хөдөлгөөнд дарагдаж, тариачид саран бялуу, улаан лооль, усан үзэм, тахиа, уулнаас түүж, агнаж авчирсан бараа болон бусад бүтээгдэхүүнүүдэээ худалдаалж байв.
     Нээлтээ хийгээд удаагүй байгаа энэ захыг монгол оюутан Чи Шиаожин эх нутагтаа ирээд бизнес эрхлэхээр үүсгэн байгуулж, ядуурлаас гарсан 300 гаруй өрх, бага орлоготой өрх зэрэг орон нутгийн тариачдад зориулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлэх, өөрөө борлуулах платформыг байгуулжээ. Хятад, Монгол, Манж, Дагуур зэрэг таван үндэстний тариачид бие биедээ тусалж, аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө хамтран ажиллаж байгаа нь энэ юм.
  "Энэ үед нээлтээ хийж байгаа ХКН-ын 20 дугаар их хурлын өмнөхөн бүх үндэстний ард түмэн чинээлэг амьдрахад нь туслах шинэ платформ нэмхийг хүссэн юм" гэж Чи шиаожин хэлэв.
  Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин экологийг тэргүүнд тавих чиглэл, ногоон хөгжлөөр удирдсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар тууштай явахыг шаардав. Сүүлийн жилүүдэд Өвөр-монголын бүх бүс нутаг хөгжлийн шинэ үзэл баримтлалд хөтлөгдөн, орон нутгийн нөхцөлд тохирсон өндөр хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлж байна.
   Өвөр-монголын анхны нүүрстөрөгчгүй аж үйлдвэрийн паркийн барилгын талбай болох Эзэнхороо хошуунд моторын хүнгэнэж,  "Бэхлэлт довтолгоонд 100 хоног, ХКН-ын 20 дугаар их хуралд бэлэг барья" гэсэн уриатай самбар сүндэрлэж байна.
   Энэ оны 4-р сард аж үйлдвэрийн паркийн эхний төслийг ашиглалтад оруулж, Лүн Жи, Хуа Жин зэрэг эрчим хүчний хэд хэдэн шинэ төслүүдийг эхлүүлээд байна. Цаашид салхины эрчим хүч, Фотоволтайк болон устөрөгчийн эрчим хүчийг харилцан нөхөх нь эцэстээ 100% нүүрстөрөгчгүй эрчим хүчний хангамжийг бий болгохоор зорьж байна.
   Төслийн удирдагч Фань Фэн Дөү хэлэхдээ: "Бид Өвөр-монголын ногоон шинэ эрчим хүчний баазыг байгуулхад бодитой хувь нэмэр оруулж, маш сайн үр дүнтэйгээр ХКН-ын 20 дугаар их хуралыг  угтах болно" гэжээ.
    Өвөр-монголын Их хянган давааны ойн талбай нь улсын хамгаалалттай хамгийн том ойн бүс юм. Өвөр-монголын ойн аж үйлдвэрийн Гэгээн гол ойн аж үйлдвэрийн ой хамгаалагч Гэн Хүнгуан өглөө ууланд гарч, нарсны долгионыг харж, баярын мишээл нүүрэнд нь тодорч байлаа. 
 Экологийн үржил, тариалалт, аялал жуулчлал, нүүрстөрөгчийг шингээгч болон бусад үйлдвэрүүд эрчимтэй хөгжихийн хэрээр өргөн уудам ой мод нь улам бүр "Алтны уурхай", "Мөнгөний агуулах" болж, ойн аж ахуйн ажилчдын орлого өсөхөд хүргэж байна. Өнгөрсөн жил тус компани тэргүүн эгнээний удирдах ажилтнуудын сарын орлогыг 400 гаруй юаниар нэмэгдүүлсэн бөгөөд удирдлагын байрыг мөн засварлаж, зурагт болон бусад өдөр тутмын хэрэгцээт хэрэгслээр хангасан” гэв.
   "ХКН-ын 20 дугаар их хурал болох гэж байгаад ажилтнууд маш их баяртай байна. Ойн бүсийн уул ус, гол мөрөн алт мөнгө болон хувирна гэдэгт би итгэж байна. Үүний дараа бид бүх улс орны ард түмэнтэй хамтран ажиллаж, шинэчлэгдэж, амжилтанд хүрэх болно"  гэж Гэн Хүнгуан хүсэл дүүрэн ирээдүйн талаар хэлэв.

   Эх сурвалж: http://www.news.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 189
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313