Өнөөдөр Маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн өдөр тохиож байна

2018 оны 2-р сарын 8 өдөр
 \"\"Дорнод /МОНЦАМЭ/ Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 123 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. БНМАУ -ын Eрөнхий сайд, Хошой баатар, маршалын мэндэлсэн өдрийг тохиолдуулан тус аймгийн удирдлагууд Тусгаар тогтнолын талбай дахь Маршалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит байгууллага болох Хилийн цэргийн 0132-р ангийнхан, Чойбалсан нисэх онгоцны буудал, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн багш сурагчид болон нутгийн ард иргэд оролцов.

\"\"Монгол Ардын Намын үндэслэн байгуулагчдын нэг, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Х.Чойбалсан1985 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Түүнийг засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, 1945 онд тусгаар тогтнолоо сэргээсэн, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулсан, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан гээд олон үйл явдал өрнөсөн байдаг.
  • Отгонтуяа
  • 553
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313