Тохом сум

2022 оны 9-р сарын 9 өдөр


        Тохом сум нь Хорчин баруун гаран өмнөд хошууны баруун талд орших бөгөөд 6 гацаа 1 нийгэм тойрогтой, нийт 2738 өрх, 1018 иргэдтэй.
  Сүүлийн жилүүдэд Тохом сум байгаль орчны экологийг тэргүүнд тавьж, Эко хөгжлийг удирдамж болгож, өөрсдийн нутгийн брэндийг үүсгэн байгуулжээ. Мөн чадварлаг ажиллах хүчээ хөдөө орон нутагтаа дайчлан, хоршсон эдийн засгийг хөгжүүлэх зэргээр дамжуулан мал аж ахуйн малын үүлдрийг сайжруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Одоогоор тус сумын малын тоо толгой 280 мянга хүрч, малчдын дундаж орлого 30 мянгыг давж, хөрөнгө зузаан, мал сүрэг элбэг, иргэд нь баян чинээлэг амьдралтай малжих сум болжээ.
Адуутай айлын амьдрал өөдрөг 
Тохом сумын Усан эх гацааны Сүүжин жалгын довцогын хяраар морь унасан нэгэн хүн сүрэг адуугаа эргүүлнэ.

Түүнийг Намжил гэнэ. Тэр Хянган аймгийн Хөх толботон цэгээний жижиг дунд үйлдвэрийн сууринг үүсгэн байгуулагч, Хянган аймгийн биет бус соёлын өвийн цэгээ исгэгчдийн төлөөлөгч уламжлагч билээ.
 Намжилийн хаваржаа 8000 гаруй му бэлчээрийн талбайтай, 200 гаруй адуутай, гүү саам сааль аль алинийг нь өдөрт 4 удаа авдаг аж. Түүний нэг өдрийн ажил гэвэл үүрээр унагаа салгаж, 8 цагийн үед гүүгээ сааж, саамаа 60 км зайд  Тохом сумын Тохом гацааны Хөх толбот цэгээний жижиг дунд үйлдвэрийн суурингийн тасагт хүргэж өгдөг гэх.  "Нодинон Тохом гацаа болон Усан эх гацааны сая 500 мянган юаний дэмжлэгээр автомат саалийн тасагтай болж, энэ жилийн 6-р сард ашиглалтанд оруулж, хуучин нэг хүн өдөрт 15 гүү саадаг байсан бол одоо сааль саамын ажил нь автоматчилагдаад хоёр хүн хагас цагт 100 гүү саадаг болжээ. Шинэ технологи нь хүний хүчээр зогсохгүй эдийг хүчийг ч хэмнэж чадлаа " гэж Намжил хөөрцөглөн хүүрнэн. 
Хөх толбот цэгээний жижиг дунд үйлдвэрийн суурин газар байгуулагдаад арваад жилийн нүүрийг үзэхдээ бүх сум, нэн цаашлаад бүх хошууны адуун соёлын хөгжилтийг дайчлах түүчээн болж, "Гүү саамын суурин, адуу, автоматчилалт, уут савалгаа, дэлгүүр" энэ бүгдийг нэг цогц болгосон жижиг үйлдвэр болж хөгжсөн. Үүнд "2021 онд  40 тонн гүүний саамаасаа жилийн орлого нь сая гаруй юаньд хүрчээ. Энэ жил бүр 100 тонн гүүний саам саальтай болох юм гэнэ. Одоо ӨМ-ын Үндэстний их сургуулийн харъяат Эмнэлгийн хороотой хамтран ажиллах гэрээ үзэглэн ажиллаж эхэлсэн байна. 
"Хөх толбот" цэгээ хөдөө хотгүй зөвхөн сүү саамаар хөлшиж, эзэгнэн борлуулах том дэлгүүртэй болтлоо Тохом нутгийнхаа нүүр жишиг нь болж, үндэстний өв уламжлалаа хөгжүүлэн дэлгэрүүлхэд хүч нэмрээ оруулжээ. 
Тохом нутгийн амгалан амьдрал
Тохом сумын Тохом гацааныхан олон жилийн турш анхан шатны нам төрийнхөө жишиг нь болж, МАА -н үйлдэр сайжруулах, гацааны хамт нийтийн аж ахуйг хөгжүүлсээр ирсэн. 
"Хоёр жилийн өмнө гацааны малчин Шиеи Сүнь Жү нутгийн бог мал хээлтүүлж малын үүлдрийг сайжруулж сайн үр дүнд хүрчээ. Энэхүү үүлдэр сайжруулсан тугал нь нутгийн тугалаас 4000 юань илүү үнэ хүрсэн" хэмээн гацаан дарга Цань Шан танилцуулав. Тохом гацаан Тохом сумын Хэрэм, Зоригт зэрэг 4 гацааны 400 гаруй хаваржааг холбосон энэхүү давуу талыг ашиглаж, Тохом гацааг үхэр үржүүлэх жишиг гацаагаар сонгож, малын үүлдрийг сайжруулхаар Шиментэр үхрийг үржүүлэв. 
Нодинон жилээс эхэлж гацааны намын үүр, Бээжин ӨМ-ыг тэтгэх 800мянган юаний бэл оруулалтаар гацаандаа малын үүлдэр сайжруулах өртөө байгуулж, 27 шилдэг эх малыг худалдан авч, хашаа саравч бүрэн хүн хүч хүрэх 9 малчин айлд хуваан өгч, 4 гацааны 400 цэгт малын үүлдэр сайжруулж, бүх сумныхаа махны үхрийн чанар, үржлийг сайжруулж, МАА-н хөгжилтөд ахиулах үйлдэл үзүүлэв. "Энэ жилийн 6-р сарын дундачаас өмнө 320 үхрийн үүлдрийг сайжруулж, малчин айл өрх бүрийн дундач орлогыг 15 мянган юань нэмэгдүүлхээр мэрийж байна" гэж Гацаан дарга итгэл дүүрэн байна. 
 Тохом гацааныхаа 300 гаруй му нийтийн хадлангаас малчиддаа хямд үнээр түрээслүүлж, 2000 гаруй хонио малчдад хуваан өгч, гацааныхаа нийтийн орлогоо нэмэгдүүлэн, энэ жил орлогоо 200 мянгад хүргэхээр мэрийж байна. Одоо 50 шилдэг үүлдрийн үнээг авчирж, малчдынхаа амьдралыг орлогыг нэмэгдүүлж, үхрийн үүлдрийг сайжруулхаар ажиллаж байна. 

Оюутан малчдын идэрхэг алхаа 
Бэрх аялалыг явж л байгаад өнгөрнө. Биелэх үйлсийг хийжил байгаад бүтээн гэдэг нь ёстой л үнэн үг. Гангаамөрөн их хөлийн хотоос ажлаа хаяна төрлөхи нутаг Тохом сумын Усан эргэ гацаандаа ирж малын үүлдэр сайжруулах ажилд гавшгайлан оржээ. Түүний ӨМ-ын Тариалангийн их сургуулийн МАА-н эм эмнэлгийн мэргэжлийг сонгон эзэмшсэн нь үйлдлэгэд шууд оруулах гүүр нь болж, Или Шень Му зэрэг том үйлдвэрүүдээр ажиллаж байсан туршлага нь мэргэжилтэн болгожээ. Түүний  мэргэжлийн гялран гарах эхний гараан Баатар малчинтай холбоотой гэнэ. 2017 оны хавар Баатарын хонин сүрэг хүчилд хордогдоод 260 гаруй хонин нь сүйтэж мухардалд тулгарсан гэнэ. Энэ үед Гангаамөрөн Баатарт мал хээлтүүлгийг зөвөлснөөр Баатар 300 хониндоо хээлтүүлгэ хийж, 300 төл тосож, хоёр сарын дараа нэг хургаа 1300 юаниар заржээ. Малчин Баатарынх үүлдэр сайжруулах хээлтүүлгэ их үр дүнгээ өгч орлого нь нэмэгдсэн халуун чимээ нутаг усныхны чихийг дэлсэж Гангаамөрөнг сургаж ирэх хүмүүс ч нэмэгджээ. Үүнд Гангаамөрөнгөөс "Оюунту, Ли Юүн, Гэрэлтү, Янь Шиү Лүнь, Баяннамжил зэрэг 6 залуу малчид нийлэн нутаг усныхаа малын үүлдэр сайжруулах ажилд гар нийлж ажиллах болсон. Ингэснээр махны хонины хээл 90%-иар тогтож, төл тоссон норм 130%-д хүрч, ихэр хурга 50%-д хүрч үүлдэр сайжирсан хурга нь 2-3 сарын дараа 1200 юаниар зарагдаж, ойрын жилүүдэд ашиг орлого нь 6сая юанийг давж, айл өрх бүрд дундачаар 100 мянган юаниас дээш орлоготой болжээ. Энэ жил манай бүлгэм 15мянган хонины үүлдрийг сайжруулж, 3 сая 200 мянгаас дээш юаний орлоготой болгох үүрэг аван ажиллаж байна" гэж Гангаамөрөн итгэл дүүрэн ярьж суулаа.   Зориг байвал зорьсондоо хүрдэг гэдэгчилэн Гангаамөрөн болон залуучууд хөдөө орон нутагдаа хамаг бүхнээ зориулж, шинэ эрэн үеийхэндээ жишиг дууриал нь болж, шинэ цагийн залуу малчны хошууч нь болцгоолоо.

Эх сурвалж: Өвөрмонголын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр,  Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 199
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313