Манлай хэв маяг Хамтын мэргэн ухааны талстжилт

2022 оны 9-р сарын 6 өдөр

2018 онд Манлай гацааг Шинэ барга баруун хошууны анхны малжих орны аж ахуй үйлдвэрийн туршилтын цэгээр тогтоолоо. 2019 онд Манлай гацаа шинэ төрлийн хувьцаат мал аж ахуйн мэргэжлийн хоршоо байгуулж, сайн дурын зарчмаар малчид бэлчээр, малаа үнэлэн хувь оруулж, “ Хамтын эдийн засгийн байгууллага + Мэргэжлийн хоршоо” байгуулсан  байна. 
“Үүнд малчдын бэлчээрийг хашаалан хашиж, малын тэжээл хэрэгцээгээ хангаж чадахгүй байв. Хоршоожил байгуулагдснаас хойш торолсон хашааг нурааж, бэлчээрийн нөөцийг нэгтгэн хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөтэй болж, уламжлалт нүүдэл малжиллыг сэргээж, бэлчээрийн талбайн нөхөн сэргэлтийг тасралтгүй нэмэгдүүлж, бэлчээрийн экологийг тогтвортой сайжруулж ирсэн юм” гэж Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Намын дарга Хан Юн Ли танилцуулав. Мөн Манлай гацааны Намын дарга Мижигдорж: ” Үүний зэрэгцээ Манлай гацаа толгойлогч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг холбох механизмыг бий болгож, эрчимжүүлсэн үйлдвэрлэлээр дамжуулан үйлдэхүүний өртөгийг бууруулжээ. Сайн үүлдрийг үржүүлэн өсгөх, яс чанарын амар түвшиний нэхэмжлэлээр төрөл тэмдгийг буй болгож, бүтээгдэхүүний нэмэх өртөг болон зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, зарим малчид чөлөөт цагаа өнгөрөөх тал нутгийн экологийн аялал жуулчлал, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, нэг, хоёр, гурав дахь үйлдвэрлэлийг нэгтгэж, олон салбарт ажил олж, орлогоо нэмэгдүүлэв. Бид ямар нэгэн лавлалгаагүйгээр хамт зөвлөн ярилцаж, хамтдаа хөгжиж, хамтдаа баяжих нь малчдын хамтын мэргэн ухааны үр дүн юм” хэмээн ярьж суулаа.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313