“Дорнод сүнчой 2022” номын айлдвар 10 хоног үргэлжилнэ

2022 оны 8-р сарын 25 өдөр

Дорнод аймаг дахь Бурхан шашины төв "Данриг Данжайлин" хийдийн айлтгал хүсэлтээр Монголын бурхан шашинтан, лам хуварга, сүсэгтэн олны багш Жадо ринбүүчи  8 дугаар сарын 24-ны билэгт сайн өдрөөс эхлэн 10 хоногийн турш Дорнод аймгийн сүсэгтэн зон олонд номын заллага айлтгал хийж байна.

Далайн эрхт эзэн ханьцашгүй ачит, Дээрхийн гэгээн XIV-р Далай ламын Намжил дацан, агуу нууц цогт Доджүд дацангийн хансүр дээд аврал Жадо ринбүүчи багшийн номын айлдварт Сингапур, Малайз, ОХУ, Энэтхэг улс болон 21 аймгийн сүсэгтэн олон, лам хуваргууд гээд 500 гаруй хүн Дорнод аймгийг зорин ирээд байна. 10 өдрийн турш өглөөний 08 цагаас 11 цаг хүртэл ном айлдаж 13 цагаас эхлэн сүсэгтэн олондоо авшиг хүртээх юм.

Сүсэгтэн олонд Ламрим Дүйдонгийн хөтөлбөр, шар малгайтны ёсны нийтийн бусын 13 Ямандаг, Данаг жүгсүм, Шэдмар жүгсүмийн бэлтгэл болон авшиг, Гомдэ Намхаажалуангийн зарлиг 13 Ямандагийн үүсэл төгсгөлийн зэргийн хөтөлбөр болон эш лүн, Жигжэдбалбодын эш лүн хүртээн төгсгөлд нь шар Ямандагийн насны авшиг болон Бат оршил өргөнө.

1937 оноос хойш Монголын бурхан шашинтны түүхэнд уншигдаж байгаагүй том номын хурим бол байгаа юм.

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313