Уламжлалт харвааны нэгдүгээр зэрэглэлийн шүүгчтэй боллоо

2022 оны 8-р сарын 18 өдөр

Уламжлалт харваа нь өнө их түүхтэй, Хятад улсын уламжлалт спортын нэг билээ.
Хүн төрөлхтөн балар эртнээс эхлээд нум сумыг ан ав, дайн байлдаанд хэргэлдэг байжээ. Хятад улсын Цүн Чиу байлдаант улсын үеийн түүхэн бичигт эвэр нумыг хийх тухай бичсэн нарийн тэмдэглэл ч үлдсэн байдаг. Харваан спорт нь Монгол үндэстний эрийн гурван наадам нэг төдийгүй уламжлалт өв соёлын салшгүй амин хэсэг юм. Ийнхүү Хятад улс үндэстний уламжлалт соёл болон орчин цагийн спортоо хамтад нь хөгжүүлж, үеийн үедээ өвлүүлэх бодлого баримталж байгааг илтгэх юм.

Уламжлалт харваан спортыг дүрэмжүүлж, тус спортын хөгжлийг ахиулах зорилготой ӨМ-ын Харваан нийгэмлэг болон ӨМ-ын Спортын сургагчийн нийгэмлэгээс хамтран эрхэлсэн нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, дасгалжуулагчийн анхдугаар сургалтыг 8-р сарын 8—9-нд Хөххотод зохион байгууллаа. Тус сургалт нь ӨМ-ын спортын ерөнхий зөвлөлийн удирдлага дор явагдаж, харваан спортын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчтэй боллоо.
Сургалтад ӨМО-ны 12 аймаг хотын 50 гаруй шилдэг харваачид оролцож, өндөр туршлагатай, онолын мэдлэг сайтай мэргэжлийн багш нарыг урьж хичээл заалгаж, харваан спортын түүхэн замнал, орчин цагийн харваан спортын дүрэм, шүүгчийн шаардлагаын тухай онолын хичээл орж,  онол практикын хоёр шатны шалгалт авч үнэлгээг гаргасан. Шалгалтад тэнцсэн харваачид ӨМ-ын харваан спортын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчийн эрх болон ӨМ-ын нийгмийн спортын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн эрхийн үнэмлэх олгожээ.

Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 244
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313