Малчид хурганыхаа 80 гаруй хувийг шилмэл үүлдрээс сонгож байна

2022 оны 8-р сарын 16 өдөр

80%-ийн хургыг нь малжин нь авдаг
Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин Хошууны Хүрээнтнуур сумын Алтан-эмээл гацааны малчин Бүрэнбаатарынх 2019 онд хонио хагас тоогоор цөөрүүлсэн ч хавар болгон 500 төл тосож байна. 500 хурганы 80%-г нь малчин айлууд бэлтгэл үрийн мал буюу бэлтгэл эх малаар сонгон худалдан авдаг. Үүнээс харахад тус айлын хонины үүлдэр угсаа хэр сайн болохыг мэдэж болно. Бүрэнбаатар үзэмчин хонины үүлдрийг сайжруулан сонгон бойжуулах ажлыг арав гаруй жил хийж байна. Өвөлдөө бага сага өвс бордоо нөөцөлж голдуу малаа бэлчээрлүүлдэг. Урьд нь таваас долоон жил дарааллан, жил болгон 1000 гаруй төл тосдог байсан бол сүүлийн жилүүдэд малынхаа амь ахуйг эхэнд нь бодох болсноор цөөн тооны шилмэл үүлдрийн мал үржүүлэх болжээ. Энэ зорилгынхоо хүрээнд гаднаас 50 толгой Шиментар бяруу авчирав . 
Эднийх жил болгон ханш нээхээс арав хоногийн өмнө төлөө тосдог боловч намар болоход  хурганы биеийн жинг нь тэгшитгээд 83-84 жинд \хагас килограм 1 жин\ хүргэснээр, 110 жинг давах хурга жил болгон 20-иод гардаг байна. Ийнхүү өнгөрсөн намар гэхэд л 560 гаруй хургаа 1300 гаруй юаниар худалджээ. Энэ хоёр жил цөөн тооны эр хургаа 3000 юаниар худалдаж, нэг хязаалангаа 10 мянган юаниар худалдсан байна. Эх сурвалж: Шилийн голын өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 263
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313