Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг бий болгоно

2022 оны 8-р сарын 10 өдөр

Дорнод аймагт ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” төслийн хэлэлцүүлэг явагдаж байна. 
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төллөөлүүд, МАН болон АН-ын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны төлөөллүүд оролцож байна. Төслийн чиглүүлэгчээр ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ төслийн техникийн зөвлөх Э.Гэрэлт-Од  ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэгийн явцад “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нитийн төсөөлөл” , “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны танилцуулгыг хийлээ. Судалгаанаас харахад манай улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал хангагдахгүй байгаа ба эмэгтэйчүүд олон байгаа газар эрүүл нийгэм оршиж, эх дэлхий амгалан байдаг нь олон улсын олон жишээгээр нотлогдсон тухай ярилцлаа. Хэлэлцүүлэгт оролцогч эмэгтэйчүүд улс төрд эмэгтэйчүүд ороход ямар эрсдэл байдаг тухай нээлттэй санал бодлоо солилцож байв. Мөн хэлэлцүүлэгт аймгийн МАН болон АН-ын дэд дарга нар оролцож өөрсдийн нам дахь жендэрийн үнэлгээг хийсэн нь онцлог байв. Цаашид улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрд тэднийг бэлдэх нь тус төслийн зорилго юм. 
 

  • Туяа
  • 318
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313