Хун шувууны өлгий нутаг: Хуучин барга хошуу

2022 оны 7-р сарын 27 өдөр

 Хуучин барга хошуу нь угалзран урсах Мэргэл гол, дөлгөөн тунгалаг Хөхнуур, өргөн уудам тал нутаг болон нүүдэлчдийн соёлоороо алдаршиж,  Хун шувууны өлгий нутаг гэсэн сайхан нэр алдартай. Мөн хошуу нь бүх бүс нутаг, бүх улирал, бүх салбарын хөгжлийн чиг хандлагыг баримталж, соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийг ахиулж, сайжруулж стандартчилсан  тодорхой үр дүнд хүрсэн юм. 
  Нэгдсэн төлөвлөлтийг баримталж, аялал жуулчлалын сайн төлөвлөгөө гаргахаар хичээнэ: Тал нутгийн экологийн аялал жуулчлалын нэгдүгээр зэрэглэлийн бүсийг байгуулхад анхаарч, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд чармайна. Экологийн орчныг сайжруулж, түүхээс үлдсэн 125 орхигдсон уурхайн нүхийг цэвэрлэх замаар байгалийн эког  сэргээж, тархай бутархай аялал жуулчлалын баазыг цэгцэлж, Хөхнуурын экологийн менежментийн төслийг хэрэгжүүлж, "Үзэсгэлэнт орон сууц "-уудыг шалгаруулах арга хэмжээг авснаараа бүх бүс нутгийн  аялал жуулчлалын экологийн орчин тогтвортой сайжирч байна. Өндөр чанартай маршрутыг бий болгох,5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг бий болгох, Хөхнуур, Баянхад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг засаж сайжруулах, G10 Хөлөнбуйрын тал нутгийн үзэсгэлэнт зам, G331 хилийн үзэсгэлэнт зам, Мэргэл голын дагуу байгалийн үзэсгэлэнт зам шугамд анхаарлаа хандуулж, хот тосгон, байгалийн үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын түр саатан амрах бааз зэрэг янз бүрийн түвшингээс үндсэн суурь бүтээн байгуулалтыг дээшлүүлж, үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулж, аялал жуулчлалын брэндийг бий болгож, гурван аялал жуулчлалын маршрутыг бий болгоно.
    Нэгдсэн бүтээн байгуулалтыг баримталж, аялал жуулчлалын брэндийг бий болгохын төлөө хичээнэ: Аялал жуулчлалын чанарыг сайжруулхад анхаарч, аялал жуулчлалын салбарыг баяжуулан өргөжүүлхэд анхаарна. Хөлөнбуйрын тал нутаг-Мэргэл голын байгалийн үзэсгэлэнт газрыг гол цөм болгож, тал нутгийн аялал жуулчлалын гол бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт  410 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, хойд болон өмнөд 2 жуулчны төв, 3 аялал жуулчлалын түр амрах  бааз, үзэмжийг сонирхох цайз, авто машины зогсоол, талбай гэх мэт үндсэн суурь бүтээн байгуулалтаа дуусгажээ.Үзэсгэлэнт газруудын бүтээн байгуулалтыг сайжруулснаар, Мэргэл голын хоёр эрэг дээрхи байгалийн үзэсгэлэнт газар болон зуслан, нүүдэлчдийн уламжлалт соёлын ачаар энэ үзэсгэлэнт газар нь Хөлөнбуйрын тал нутгийн аялал жуулчлалын хамгийн том төлөөлөл газар хэмээж, "Өвөр Монголын алдарт газар" болжээ. Дөрвөн улирлын аялал жуулчлалд анхаарлаа хандуулж, аялал жуулчлалын өвөрмөц хэв маягийг төлөвшүүлэх, төрөл бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудыг ялган хөгжүүлхэд чиглүүлж, үндэстний уламжлалт наадам, мөс цасны наадам, тал нутгийн цаасан шувууны баяр, нуурын эрэг дээрэх салют буудлагын үзүүлбэр зэрэг  тусгай арга хэмжээнүүд нь онцлого нь болж сонин үйл явдлаар дүүрэн бөгөөд судалгааны туршлага, мөс цасны аялал, тал нутгийн үзэсгэлэнт газруудаар аялах зэрэг нь аялал жуулчлалын төслүүдийг өргөжүүлсэн юм.
  Нэгдсэн хөгжлийг баримталж, соёл, аялал жуулчлалын интеграцчлалыг дэмжихэд анхаарч, аялал жуулчлалыг соёлоор төлөвшүүлэх, аялал жуулчлалаар соёлыг сурталчлах, "Соёл + аялал жуулчлал" гэх сэдвийг бодитойгоор  хэрэгжүүлхэд анхаарна. Соёлын тавцанг бий болгож, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн боловсролын баазыг бий болгож,"Тал нутагдаа буцан харьж ирсэн алтан медаль", "Улсын хүүхэд Хуар" зэрэг үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн сэтгэл хөдөлгөм үлгэр, Хуучин барга хошууныхаа тухай үлгэрлэн сайн ярих, музейг шинэчлэн сайжруулж, 2000 гаруй соёлын дурсгалт зүйлсийг дахин дэлгэн үзүүлж, Хуучин барга хошууны түүхийг дэлгэн харуулсан байна. Байгалийн үзэсгэлэнт газруудад соёлын тоглолтыг сурталчлах, монгол гэр барих, барга хувцас засал, гар урлалын үйлдвэрлэл гэх мэт биет бус соёлын өвийг газар дээр нь үзүүлж, "Баргийн тал", "Сүүхэй гутал" зэрэг Улаанмөчрийн уран сайхны тоглолтууд нь тал нутгийн нүүдэлчдийн соёл, хүмүүнлэгийн онцлогыг бүрэн харуулж, жуулчдын үзэж сонирхох, тоглох, аялах, амтлах олон соёлт аялал жуулчлалын туршлагыг сайжруулж байна. Хуучин барга  хошуу нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний соёл, аялал жуулчлалын ажлын талаарх чухал илтгэлийн санааг болон Өвөр Монголын илтгэлийн чухал заавар санааг ухамсартайгаар хэрэгжүүлж, өөртөө засах орны намын хороо, хотын намын хорооны ажлын шаардлагыг бүрэн хэрэгжүүлнэ. Эко үйлдвэржилт, үйлдвэржилтийн экологотой үр дүнтэй замыг идэвхитэй судалж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг чиглүүлэх өндөр чанартай хөгжлийн шинэ замыг тууштай даган мөрдөж, Намын 20-р их хурлаан угтаж том бэлэг болгон барина.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 217
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313