Жаргалант нутгийн баясгалант наадам

2022 оны 7-р сарын 25 өдөр

Найргийн хур зүрхэний уганд хааяа шаагин зун цагын барга нутаг дэлгэр цагын ногоон дээлээр гоёсон мөчид хөгшид настад, хүүхэд багачууд, идэр залуу наадамчдын сэтгэлийг нь чавхдан баясгасан Өвөрмонголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл аялал жуулчлалын найр — Шинэ барга зүүн хошууны 2022 оны тал нутгийн наадам жич 2022—2023 бөхийн цөрхлөө барилдаан 7 сарын 22 — 24-ний өдөр болтол Шинэ барга зүүн хошууны Ганжуур наадмын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Шинэ барга зүүн хошууны 2022 оны тал нутгийн наадмын 512 хүчит бөхийн барилдаанд Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын “Аймгийн начин” цолтон Төрсацрал ес даван түрүүлж, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Эрхэмсүлд найм даван дэдэлж, Шинэ барга баруун хошууны Сэнгээгарав, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Сэчинбилэг дээд дөрөвд давжээ. Хүүхдийн бөхийн барилдааныг өсвөрийн хүүхдийн барилдаан болон багачуудын бөхийн барилдаан гэж хуваан явагдуулж, Шинэ барга зүүн хошууны Мандлаа өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж, Шинэ барга зүүн хошууны Аялгуу, Шинэ барга зүүн хошууны Зуунэрхэм тус тус багачуудын бөхийн барилдааны үзүүрт тодоржээ. Түрүүлж явагдсан идэрчүүд болон багачуудын дугуйлангын шатрын уралдаанд нийт зуу гаруй шатарчид оролцож, ой ухаанаан сорилцсны дүнд идэрчүүдийн дугуйлангийн Эвэнки хошууны Буйр түрүүлж, багачуудын шатрын уралдаанд бяцхан шатарчин Хөлөн түрүүлэв.
Идэрчүүдийн эвэр нумын харвалтын уралдаанд Шинэ барга баруун хошууны Сэлээсүрэн нэгдүгээрт тодорч, идэрчүүдийн болд нумын харвалгаанд Шинэ барга баруун хошууны Мэргэл түрүүлж, эмэгтэйчүүдийн эвэр нумын харвалгаанд Шинэ барга баруун хошууны Туяа түрүүлж, настайчуудын болд нумын харвалгаанд Хуучин барга хошууны Сургалт түрүүлэв. Сээр таших өрсөлдөөнд Эвэнки хошууны Гацуур түрүүлж, Шинэ барга зүүн хошууны Нэмэхжаргал дэдлэв.
Гурван өдрийн холын зайн хурдан мориний уралдааны их насны уралдаанд Шинэ барга баруун хошууны хашир уяач Мянганбаярын халтар морь түрүүлж, соёолонгийн уралдаанд Шинэ барга баруун хошууны уяач Эрдэнэзааны халтар морь түрүүлж, хязаалангийн уралдаанд Шилийн гол аймгийн Сөнид баруун хошууны Тугчийн халзан хүрэн түрүүлж, шүдлэнгийн уралдаанд Шинэ барга баруун хошууны Ширмээгийн халзан хээр шүдлэн түрүүлж, дааганы уралдаанд Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Сумъяагийн хээр даага түрүүлж, мориний 2000 м-ийн тойрог уралдаанд Шинэ барга баруун хошууны Насанжаргалын хүрэн түрүүлж, 3000м-ийн тойрог  уралдаанд Хуучин барга хошууны Яан яангийн хээр түрүүлж, 5000м тойрог уралдааны Шинэ барга зүүн хошууны хээр түрүүлэв.
20 км-ын тэмээний уралдаанд Шинэ барга зүүн хошууны Энхамарын өндөр улаан түрүүлж, 5000 м тэмээний уралдаанд Эвэнки хошууны Намсрайгийн Шар түрүүлж, тэмээний 3000 м уралдаанд Шинэ барга зүүн хошууны Эрдэнэбилэгийн хар агт түрүүлж, тэмээн бөмбөгийн үзүүллэгийн уралдаанд Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын баг түрүүллээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 218
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313