Үхэрт хүйтний өлгий нутаг: Шинэ барга баруун хошуу

2022 оны 7-р сарын 21 өдөр

Шинэ барга баруун хошуун Хөлөн, Буйр хэмээх хоёр нуураараа алдаршсан төдийгүй Үхэрт хүйтний  өлгий нутаг гэх нэрийн хуудастай.
 Хөлөнбуйрын алдар цуутай тал нутгийн энэхүү хэсэг Хятад, Орос, Монгол гурван улсын уулзварт байршдаг. Шинэ барга баруун хошуу нь өргөн уудам газар нутагтай, гол горхи, рашаан булгаараа ундаалагдсан төрөл бүрийн өвс ургамалтай, баялаг нөөцтэй, экологийн өвөрмөц тогтоцтой нутаг. "Тал нутаг, гол мөрөн, нуур бүрд, намгархаг газар" зэрэг байгалийн баялаг нөөцдөө тулгуурлан, Шинэ барга баруун хошуу нь Хөлөнбуйр хотын соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг сайжруулан хөгжлийг нь хурдасгах түүхэн боломж атгаж байна. Соёл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт, ногоон хөгжил, өндөр чанартай бүтээн байгуулалтыг бий болгох шинэ гарц гэж үзжээ. Мөн захиалгат аялал зохион байгуулснаар тус салбарын хөгжлийн чиг хандлагыг улам тодорхой болгоход чиглэж байна, "Ууган" брэндийг баримталж, "Экологийн унаган төрх", "Уугуул иргэдийн амьдрал", "Ардын зан заншилтай танилцах" зэрэг соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож, элбэг эх байгалийн охь, баялаг нөөцөөрөө соёл аялал жуулчлал эрхэлж, энэхүү салбараас үр шимийг нь хүртэж явна.
   Түүнчлэн, Шинэ барга баруун хошуу нь аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийг өөрчлөн зохион байгуулж, хурдны зам, түр буудаллах өртөө зэрэг аялал жуулчлалын гол элементүүдийг дахин төлөвлөж ашиглалт нь зогсоод байсан барилагыг сэргээн ашиглалтад оруулж, аялал жуулчлалын үйлчилгээ, нөөцийг иж бүрэн сайжруулсан байна. 70 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, ажиглалтын тавцан байгуулах, аялал жуулчлалын түр буудаллах өртөөг засах, зам засах гэх мэт  хэрлэн голын зусланг, Мижиггээгийн гэр бүлийн малжлын талбай зэрэг өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын баазыг шинчлэн сайжруулж орон нутгийн соёл, аялал жуулчлалын салбарыг чанартай хөгжүүлэх үндэс суурийг үргэлжлүүлэн бататгаж байна.
    Хэрлэн голын урсгалыг өгсөж, 

Зээрийн нутаг, Адуун чулуу... Шинэ барга баруун хошуу нь жуулчдыг тал нутагруу дагуулах хөтөч болгож, хоёр шинэ аялал жуулчлалын шугмыг нээж, жуулчдад тал нутгийн сэтгэл татам байдлыг мэдрэх боломжийг олгож, "Аялал жуулчлал +" шинэ арга замыг нээж, Шинэ барга баруун хошууны соёл аялал жуулчлалын хөгжилд шинэ эрч хүч нэмжээ.Үүний зэрэгцээ "Уламжлалт монгол хоол", "Хөдөө тансаглах" зэрэг хоолны тусгай нэрийдэл гаргаж, хонины мах махан бүтээгдэхүүний үзмэрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, жуулчлалын үзэсгэлэнт байгальд баясаж, амтат хоол амтлах хүсэл сонирхлыг нь хангахаар мэрийж байна.
     Шинэ барга баруун хошуу нь ур чадварын сургалт, судалгаагаар дамжуулан орон нутгийн аялал жуулчлалын багыг төлөвшүүлж, аялал жуулчлалын брэндүүдийн нөлөөг өргөжүүлсэн.Үүний зэрэгцээ "Өвөр Монголын бэлэг" брэндийн зөвшөөрөл, мэдүүлгийн ажлыг дуусгаж, "Бүх бүс нутгийн ардын урлагийн өлгийн нэг" болжээ.
   Шинэ Барга баруун хошуу нь Хятад үндэстний эв нэгдлийн ухамсарыг нэгтгэж, соёл, аялал жуулчлалын интеграцчлалыг өндөр чанартай хөгжүүлэх шинэ хэв маягийг бий болгож байна. Дараагийн алхамд өөртөө засах орны түвшинд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын гол тосгон болон таван одтой аялал жуулчлалын хүлээн авалтын өрхүүдийг бий болгохыг хүчлэн ахиулж,боомтын хил дамнасан аялал, тал нутгийн аялал, ардын зан заншилтай танилцах аялал, судалгааны аялалыг гаргаж, Хөлөнбуйр хотын соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулж байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 223
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313