Арун хошуу

2022 оны 7-р сарын 19 өдөр

Хөлөнбуйр хэмээн дурсах төдийд л ой тойнд өргөн уудам тал нутаг шуудхан буудаг.  
Хөлөнбуйрын тэгш тал өмнөөс нэлийн, Их хянган давааны салбар шугамыг огтлон, Арун хошуунд хүрч энэхүү жижиг хотын амь,  амьжиргааг нэмэгдүүлдэг.
Арун хошуу бол бүх Хятадын боловсон хошуу, Хятадын эрүүл хамгааллын шиань хотны нэг, Хятад улсын иргэдийн амьдралын орчин тойрны жишиг шагнал хүртсэн газар, улсын зэргэлэлийн амралтын газар болон хөдөө тосгоны аялал жуулчлалын жишиг шиан юм. 
800 гаруй жилийн хугацаанд зүүнээс баруун тийш хил дамнасан Алтан цэргийн хамгаалалтын барилгын ул мөр үргэлжилж, “Зүүн гар дахь хамгийн сүүлчийн өртөө”, “Японы эсрэг байлдаж явсан цэргүүдийн дурсгал, Японы эсрэг 3-р зэрэглэлийн Хөлөнбуйрын гол тулалдааны талбарын , баатар байлдагч Ван Жие - ийн эх нутаг зэрэг нь Aрун хошуун дахь аялал жуулчлалын өвөрмөц нөөцийг бүрдүүлжээ.
Арун хошуу “Экологийн их хамгаалалтыг атгаж, бүх дэлхийн аялал жуулчлалыг хамтдаа ахиулах” зорилго тавьж, хувьсгалт соёлын, ногоон экологийн, өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалд түлхүү анхаарч, дэлхийн соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийн стандартыг дээшлүүлж, эдийн засгийн ногоон хөгжил, өөрчлөлт хөгжлийг ахиулах юм.
Арун хошуунд хүнд хэцүү дайны ул мөр, дайчин баатарчуудын түүхэн дурсгалд газрууд нь жуулчдын цуваа тасрашгүй түүхэн хувьсгалд орон болжээ. Арун хошуу нь нутаг дэвсгэрийн ой, бэлчээр, намгархаг газар зэрэг экологийн нөөцөд тулгуурлан, ногоон экологийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, намгархаг газрын парк зэрэг газрууд жуулчдад эх байгалийн гоо сайхныг мэдрүүлж чаджээ.
Арун хошуу онгон байгалиа хамгаалж, жилийн дөрвөн улиралын алинд нь ч гоо үзэсгэлэнгээ хадгалж чадснаараа яг л эртний үзэсгэлэнт, уран зураг мэт харагдах нь гайхалтай. Их хянганы нурууд тэнгэрийн хаяанд  тулан хайрын үзэсгэлэнг дэлгэн үргэлжлэхийг илхэнээ харж болно. Олон үндэстний соёл, үзэсгэлэнт сайхан экологийн соёлыг цогцлоосноор Арун хошууны өвөрмөц соёлын өвийг бий болгож, ард түмнийх нь зочломтгой, сайхан сэтгэлийг дэлгэж чадсан. Хэрвээ та энэ нутагт зочилбоос Арун хошууны нутаг ус таныг элгэндээ бүүвэйлэн энхрийлэх болно.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 253
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313