Уртын дууны өлгий нутаг: Шинэ барга зүүн хошуу

2022 оны 7-р сарын 18 өдөр

Өргөн уудам байгалийн үзэсгэлэнт газрууд, ардын зан заншил, түүхийн ул мөрөөр Шинэ барга зүүн хошууны соёл аялал жуулчлалын салбарын цогц хөгжих үндэс тавигджээ.
   2022 оноос хойш Шинэ барга зүүн хошуу нь Хөлөнбуйрын соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хичээнгүйлэн хэрэгжүүлж, тал нутгийн экологийн соёл амралт сувиллын газар байгуулахыг зорьж байна. Тус зорилгынхоо хүрээнд "Уртын дууны өлгий нутаг", "Хол замын хурдны морьдын уралдааны өлгий нутаг", соёл аялал жуулчлалын "Алтан тэмдэг"-ийг  уламжлахаар ажиллаж байна. Дөрвөн улиралдаа бүх бүс нутагт аялал жуулчлалыг эн тэгш хөгжүүлэхэд анхаарч, орон нутгийн соёл аялал жуулчлалын салбарын цаашдын өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийг сайжруулна хэмээн урагшилж байна.
  Шинэ барга зүүн хошууныхан нутагтаа томоохон аялал жуулчлалын баазтай болох төсөл санаачилж, хот хөдөө орон нутгийн олон төрлийн бүтээн байгуулалтуудыг хийж байгаа юм. Хошуун төв Амгалангийн чийглэг нуга нутгийн соёл, аялал жуулчлалын талаархи төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Улсын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын баазыг Барга монгол овог аймгийн ардын зан заншил соёлтой танилцах аялал, Ногоон нуурын аялал жуулчлалын амралтын газраар өвлийн болон эрүүл мэндийн аялал, Номинханы байлдааны талбарын түүхэн туршилт, судалгааны аялал, мөн Гурван сайхан зуслангийн газар дахь тал нутгийн аялалын баазууд багтдаг.  
  Шинэ барга зүүн хошууны малчдад нутагтаа тал нутгийн экологийн аялал жуулчлалын бааз эрхлэхийг уриалж, "Хувиараа захиалга авах" хэлбэрээр малчдын аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанар,  нэр тэмдэг, утга агуулгыг сайжруулжээ. Их-Уул монгол аялал жуулчлалын бааз нь улсын С зэрэглэлийн аялал жуулчлалын газраар шалгарч, мөн хошуундаа хөдөө орон нутгийн аялал жуулчлалын цогц бүстэй болсон. Үүний зэрэгцээ барга ардын дуу бүжиг, хувцас засал, хоол хоол хүнс зэрэг экологийн соёл аялал жуулчлалын эх баялагтаа түшиглэн "Морин бүжиг", "Монгол морины магтаал" зэрэг томоохон хэмжээний амьд тоглолттой болоход ихээхэн хүчин чармайлт гаргаж, Одоогийн байдлаар энэ нь Шинэ барга зүүн хошуугаар аяласан жуулчдын цахим сүлжээнд нийтэлсэн контент болон IP брэнд нь соёл аялал жуулчлалын салбарт үр өгөөжөө өгч байна.
    2022 оны "Буяндэлгэр цом" болон хотын хэмжээнд "Их уул цом" уртын дууны тэмцээнийг идэвхтэй бэлтгэж, дэлгэр зунаар үргэлжилсэн "Тал нутгийн наадмыг" зохион байгуулан, "Бага хэлбэрийн арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж, их хэмжээний арга хэмжээг тогтмол болгох" гэсэн чиг хандлагыг хэрэгжүүлнэ. 25 хүртэлх насны залуучуудын бөхийн 10 дахь удаагийн уламжлалт барилдаан, уяачдын наадам---100 км-ын хол замын хурдан морины уралдаан зэрэг соёл, спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 20 мянга орчим хүнийг хамруулж, Шинэ барга зүүн хошууны соёлын нөлөөг тасралтгүй өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ Хайлар, Аршаан, Манжууртай бүс нутгийн харилцаа холбоогоо бэхжүүлж, өөрсдийн давуу тал болон нөөц баялгаа харилцан солилцож, өмнөд умард аялал жуулчлалын гогцоог байгуулжээ. Аялал жуулчлалын эдийн засгийн үр нөлөөг цаашид нэмэгдүүлэхийн тулд Шинэ барга зүүн хошуу нь Ганжуур тал нутгийн наадмын соёл аялал жуулчлалын төслийг хөгжүүлхэд анхаарч, соёлын биет бус өв болох уламжлалт гар урлал, соёлын болон бүтээлч бүтээгдэхүүн, бэлэг дурсгалыг судалж бүтээж, Ганжуур аялал жуулчлалын бааз, Адуун соёлын музей, Бүрд нуурын аялал жуулчлалын бааз, Ганжуур чуулган зэрэг аялал жуулчлал болон соёлын салбарыг нэгтгэсэн "Соёлын биет бус өвийн нэрийн хуудас" нь  соёл, аялал жуулчлалын салбарыг чанартай хөгжүүлэх боломжийг олгожээ.  Шинэ барга зүүн хошуу нь Хятад үндэстний эв нэгдлийн ухамсарыг нэгтгэж, бүх үндэстний ард түмнийг соёл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хөтөч нь болж, бүх үндэстний ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг үргэлж бадрааж байна.

Эх сурвалж: Хөлөн буйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа
    

  • Туяа
  • 264
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313