"Чандмань эрдэнийн" нутаг- Эвэнки хошуу

2022 оны 7-р сарын 15 өдөр


   Хөлөнбуйрын зүүн урд байрлах Эвэнки хошуу нь үзэсгэлэнтэй, хүсэл мөрөөдлийн орон."Овоон дээрхи болзоо", "Чандмань эрдэнийн" нутагт өргөн уудам нутагтай, булаг шанд, төрөл бүрийн өвс ургамалтай, өнө эртний түүхтэй, өнгөлөг ардын соёл иргэншилтэй, баялаг бүхий байгалийн тогтоцтой, өдгөө 24 үндэстэн төвлөрөн, эв эетэй оршиж, хамтдаа "Үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үйл ажиллагааг өрнүүлж байгаа жишиг хошуу", "Хятадын аялал жуулчлалын хүчирхэг хошуу", "Үндэсний экологийн хошуу" гэсэн нэр хүндийг хүртжээ.Эвэнки хошуунд очиход бүх дүр төрх нь таны сэтгэлийг чинь хөдөлгөм, эелдэг, зочломтгой ард түмэн нь таныг гэртээ харьсан мэт халуун дулаан мэдрэмжийг мэдрүүлж, соёл, аялал жуулчлалын нэг цогц, хамтын хөгжил дэвшлийн давуу тал, боломжууд тасралтгүй илэрч байдаг.
    --- Аялал жуулчлалын шинэ хэв маягийг буй болгоход анхаарал тавина.
    Эвэнки хошууны намгархаг тал, уулын булаг, ойн экологи нь аялал жуулчлалын гурван цогц болж, аялал жуулчлалын шинэ хэв маягийг буй болгож байна.
  --- Бүх улирлын аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгоход анхаарал тавина. 
    Эвэнки нутагт төлийн дуу хангинах хавраар малчидтай "Имнээн найр" -ыг хамтаа тэмдэглэж, тансаг зунаар "Сэвжээн найр"-аар аялж, алтан шаргал намрын шөнө хөдөө хонож, өвөл болоход нь мөнгөн өвлийн наадам гэх  дөрвөн улирлын аялал жуулчлалын увдисыг мэдэрч. Уудам тансаг Хөлөнбуйрын тал нутаг болон хүн ардын соёл иргэншлийг нь мэдрэх болно.
   --- Салбарын хэмжээнд аялал жуулчлалын шинэ хуудсыг буй болгоход анхаарал тавина.
      Бизнес ба зугаацал, худалдааны хэрэглээ, шөнийн эдийн засаг, амралт, дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээг нэгтгэсэн аялал жуулчлалын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлж, соёлын аялал жуулчлалын салбар болон бусад салбарыг харилцан ахиулах, харилцан дэм өгч хөгжинө.
  ---Иргэдэд экологийн ашиг тусыг хүртэхэд анхаарал тавина. 
   Төв бүсийг цогцоор нь хөгжүүлэх нэгдсэн бүтээн байгуулалтын шаардлагын дагуу, Имин голын соёлын коридорын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, ард иргэдэд "Соёлоор" ашиг тус хүртээж, Хөлөнбуйрын өнө мөнх соёлын өвийг бүрэн харуулжээ. Нийтийн ногоон хөгжлийн 8 талбай нь хотыг чимэж, бараг 100,000 м.кв талбай бүхий талбай нь төв бүсийн оршин суугчдыг зугаацах тохилог шинэ орчин тойронтой болгожээ.
  Сүүлийн жилүүдэд Эвэнки хошуу нь Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн тухай санаа бодлыг сайтар хэрэгжүүлж, ӨМӨЗО-ны "Хоёр халхавч", "Хоёр суурин газар", "Нэг гүүрэн гарц"-ын стратегийн байрлалд анхаарлаа хандуулж, Хөлөнбуйр хотын намын хорооны "Таван үйл ажиллагааны төлөвлөгөө"-г нухацтай хэрэгжүүлж, экологийг тэргүүнд тавих, ногоон хөгжлийг баримталж, бүс нутаг, улирал, аж үйлдвэрийн нийт хөгжлийн чиг баримжааг тогтоож, засгийн газар, зах зээл, аялал жуулчлалын гол дүрийн үзэл баримтлалыг баримталж, соёл, аялал жуулчлалын цогц хөгжлийг гүнзгийрүүлж, ногоон хөгжлийн аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлэх чадварыг хөгжүүлж, экологийн давуу талыг ногоон хөгжлийн давуу тал болгон хувиргах үйл явцыг түргэтгэж, экологийн үр ашгийг нэмэгдүүлнэ.Эвэнки хошууг Хятадын тал нутгийн аялал жуулчлалын бааз, нүүдэлчин үндэстний зан заншил хамгийн эрчимтэй хөгжсөн аялал жуулчлалын газар болгон байгуулж,  шинэ аялал жуулчлалыг тасралтгүй сайжруулж, олон түмний сэтгэлд ханамжтай, аз жаргал, ашиг сонирхолд нийцсэн мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлж байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа 

  • Туяа
  • 213
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313