Зүүдэн болзоот Эргүна хот

2022 оны 7-р сарын 14 өдөр

Эргүна хот нь их Хянган давааны баруун хойд бэл, Хөлөнбуйрын тал нутгийн хойд зах, Эргүна голын баруун эрэгт байрладаг бөгөөд ӨМӨЗО-ны хамгийн өндөр өргөрөгтэй хот юм. Жуулчид энд нам гүм, ногоон намгархаг газар, цэлгэр онгон ой, мянган жилийн турш урсаж буй үзэсгэлэнт сайхан хилийн зааг дээрх гол, мянган бээрийн өргөн уудам тал нутаг, түмэн мү цэцгийн далай үзэх боломжтой. Эргүна намгархаг газрын үзэсгэлэн нь яг л тосон будгийн зураг шиг.
Ногоон өнгө нь зуны улиралд эрч хүчээр дүүрэн, голын урсгал нь чийглэг хөрсөндөө чөлөөтэй бүжиглэж байх шиг. Цагаан хус ойн бүс 4 А зэрэглэлийн үзэмжийн бүсдээ багтаж, жилдээ 300 мянга гаруй жуулчин хүлээн авах боломжтой бөгөөд хүлээн авалтын дээд хэмжээ нь 10 мянга гаруй жуулчин хүлээнэ авч болдог. Өглөө нь цагаан хус ойн үзэмжийн бүсийн харуулын ойролцоох уулын оройд үүл манан хүлэглэн тоглож, нэгэн агшин үүл саринаж, манан арилж, яг л далд хөшигөө дэлгэхэд уулын бараа мянган бээрийн уяангалаг яруу Хавар гол нь хүмүүсийн сэтгэлийг догдлуулнам. 
Мордога нь ойн цэцэрлэгт хүрээлэнд байрлаж, ойн цоорхойгоор хөх тэнгэр нэлийж, цэвэр хүчилтөрөгчөөр цээж дүүрэн амьсгалж, байгалийн амар амгаланг эдэлнэ. Ойн цоорхойдох жижиг галт тэргэнд сууж ойн гүнд аялаж, удаан жилийн түүхтэй моддын өтгөн ой, хоржигнон урсах гол горхи,рашаан булаг, сүндэрлэн жирэлзэх уул толгод, ягширтал ургасан үр жимс, ойн гүнд эрх дураараа тоглох ан амьтад энэ бүхэн нүдийг тайлж, сэтгэлийг баясгана.
Энэ жил Эргүна хот нь Соёл , аялал жуулчлалын салбарын талаарх төрийн бодлогын шаардлагын дагуу 5А зэрэглэлийн үзэмжит бүсийн  стандарт, орон зайн бүтцийг оновчтой болгох, соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг баяжуулах, дагалдах байгууламжийг боловсронгуй болгож, соёл, аялал жуулчлалын салбараараа улирал  болгонд өндөр түвшний хөгжлийг бүх талаар ахиулж, Хөлөнбуйрын соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийн жолоодогч нь болохоор мэрийнэ.
Хотын төвдөө тохижилтын төлөвлөлтийг зохицуулж, Эргүна хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, байрлалын төлөвлөлт, байгаль орчныг хамгаалах төлөвлөлттэй бодлогыг үр дүнтэй холбож, Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын бүсийг дэмжиж, Эргүнагийн тал нутгийн хөгжлийн өндөр түвшинг эрс дээшлүүлнэ. Экологийн ойдох эрүүл мэндийн баазаар брэнд болгож, Энх голын үндэсний аялал жуулчлалын бүсийг буй болгох, намгархаг газар болон голоор хөтлөлт болгож, Эргүна намхгархаг газрын аялал, ойн аялал, хилийн аялал жуулчлалын брэндийг баяжуулах, Хятадын шилдэг үндэстний соёлтой уялдан хөгжих орон нутгийн үндэстний соёлоор суурь болгож, Эргүна хот эл үзэмжит орны хөгжлийг бүх талаар ахиулж, ухаалаг үзэсгэлэнт газрууд, цогц менежментийн системийг тасралтгүй буй болгож, "Аялал жуулчлал +бүх аялал жуулчлалын онцлог бүхий жуулалын суурин газар"-ын төлөв төсөвийг хэрэгжүүлж, тусгай судалгааны аялал жуулчлалын бааз байгуулах, "Монголын үүсэл гарлын эх сурвалжтай " соёлын инновацийн брэндийг баяжуулах, ус намгархаг газрын музейд цогц өөрчлөлт хийхийг хичээж, AR зэрэг хамгийн сүүлийн үеийн технологитой уялдуулан, нийт мэдээлэлтэй проекц хийж, Эргүна хот, Эргүна намгархаг газрын өндөр чанартай байгалийн экологийн нөөцийг үзүүлж, Хөлөнбуйр, ӨМӨЗО-ны онцлог шинж чанартай шинжлэх ухаан, судалгааны үлгэр жишээ бааз болгожээ. Цагаан хус аялал жуулчлалын бааз нь дэд бүтцийг үргэлжлүүлэн сайжруулж, урлаг соёлын рестораныг бүтээн байгуулна.
Хөдөө аж ахуйн иж бүрэн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн интеграц, хөдөө аж ахуйн үзэсгэлэнт газар тариалан, аялал жуулчлал зэрэг төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх, Мордога ойн цэцэрлэгт хүрээлэн, ой модны экологийн бодит ойлголтоор тулгуурлаж , " Аялал жуулчлал + судалгаа " , " Аялал жуулчлал + эрүүл мэнд " брэндийг сайтар хийж, бүх талын системийг нэвтрүүлж, үзэсгэлэнт газруудын мэдээлэл, орчин үеийн, ухаалаг үйлчилгээний түвшинг тасралтгүй сайжруулж, үзэсгэлэнт газруудын чиг  хандалгыг сайжруулна. “Хөлөн Буйрын хураангуй ” нэр хүндтэй Эргүна нь түүний өвөрмөц том намгархаг газар, тал нутаг, ой мод, том боомт болон төгс экологийн байгаль орчиноор дамжин Хөлөнбуйрын алдартай аялал жуулчлалын газар орон болжээ.
Энэ бол Эргүна хот зүүдэн болзоот орон юм.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин
Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 235
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313