Атга шорооноос алт тунгаасан доктор Бао Жинь Шяо

2022 оны 7-р сарын 8 өдөр


  Улсын нийт нөөцийн 83.7%  хувь, дэлхийн нийт нөөцийн 37.8% хувийг эзэлдэг Бугатын Баяновооны ховор шороог мэдэхгүй хүн гэж байхгүй. Мөхлөг бүхэн нь мөнгө, атга бүхэн нь алт гэгдсэн ховор шорооны үнэ цэнийг тонн бүрдээ 350 мянгын өндөр үнээр үнэлсэн нэгэн хүн Бао Жинь Шяог танилцуулж байгаадаа урамтай байна. 
   Бао Жинь Шяо Хорчин зүүн гаран хойд хошууны Уул балгасын Хуа дээр гацааны эгэл жирийн малчин айлын хүү. Одоо ӨМӨЗО-ны ховор шорооны шинэ материалын шинийг үүдэх бүлгэмийн хариуцлагатан бөгөөд Өвөрмонголын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн материал хийгээд металл боловсруулах дээд сургуулийн дэд захирлаар ажилдаг.
   2004 онд Өвөрмонголын Багшийн их сургууль төгссөн тэрээр алс хол Япон улсад очиж Нагоягийн Технологийн их сургуульд инженерийн чиглэлээр 8 жил мэргэжил дээшлүүлж, магистр, докторын зэрэг хамгаалж, 2012 онд улсдаа буцаж иржээ. Улсдаа буцаж ирсний дараа, Бао Жинь Шяо Өвөрмонголын Шинжлэх ухаан технологийн их сургуульд багшлахын зэрэг шинжлэх ухааны туршилт судлалгаагаа хийжээ.        
   Ховор шорооны судалгааны талаар тэрээр Бугатын ховор шороо нь элбэг  нөөцтэй ч ашиглалт багатайг болон хямд үнээр гадагш борлуулж байгааг өөрчилхөөр шийдэж судлалгаа хийв.Түүний судалж бүтээсэн өнгөт ховор шорооны исэлдсэн сиркон элсийг үйлдэх мэргэжилийн тусгай ашиг нь ховор шороог хэрэглэн өнгөт сиркон элсийг үйлдвэрлэж, энэхүү өнгөт нунтагийг гар утас болон гар цагны арын таг үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж, өнгө нь гялгар сайхан, чанар сайн, хатууц өндөр зэрэг онцлог нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн үнэлэлтийг ихээхэн хүртсэн.
   2018 онд Бугатын "Жинь тоо" сирконы үйлсийн хязгаарт компанитай судалгаа болон үйлдвэрлэл хамтрах хэлбэрээр хоршиж, жилдээ 200 тонн сиркон элсийг улсын дотоод гадаад борлуулж, 1 тонн нь 20 мянган юань байсан элсийг одоо 350 мянган юаньд хүргэж, их сургуулийн эрдэм шинжилгээний ажилчдын тусгай мэргэжилийг өндөр үнэтэй, бодитой, ашигтай хэрэгцээнд оруулсан Өвөрмонголдоо хамгийн өндөр үнэ цэнтэй металлыг хайна судлаж нээсэн. 

Цолгорсон авъяас чадвар, цөхрөлтгүй оролдлого, буцашгүй баримтлалаараа амжилт байгуулсан мэргэжил нэгтнийхээ дунд тэргүүлэн, Бугатын нийгэм, эдийн засгийн хөгжилд үйлчилж, Бугатын ховор шорооны үнэ цэнийг үнэнхүү дээшлүүлж чадснаар "ӨМӨЗО-ны гарамгай залуу","ӨМӨЗО-ны тал нутгийн чадвартан","ӨМӨЗО-ны шинэ зууны 321 чадвартан" зэрэг яруу алдраар үйлсийнхээ дөрөөгөө мялаалгаж, амьдралын үнэ цэнийг мэдэрч явна. Амьдралд нь аз жаргал ажил үйлсэд нь өндөр их амжилт хүсье.

  Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 204
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313