“Өргөн зай унаган хурд”дааганы уралдаан боллоо

2022 оны 7-р сарын 8 өдөр

Наадмын түрүү манлайд дархан цолоо дуудуулж, хурсан олноо баярлуулж, нутаг усныхаа нэр алдрыг хотол түмнийхээ дунд дуурсгаж, хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж явдаг нь уяач хүн билээ. Хурдан хүлгээ таньж, хөдөлмөр хөлсөө дуслуулан байж, олны дунд хурдлуулах нь уяач хүний бахдал билээ.
Дээрээс тэнгэр ивээж дэргэдээс дэлхий тэтгэсэн дэлгэр зуны сайхан цагт Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сумын уяачид зохион байгуулсан “Өргөн зай унаган хурд” хурдан дааганы уралдаан 7 сарын 7-ны өдөр Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сумын Тавод гацааны төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хурдан морьдын уралдаанд зөвхөн Шинэбулаг сумын уяачдын унага даагаар хязгаарлаж, тус нутгийн хурдны чиглэлийн адууны үүлдэр, угсааг сайжруулах, нутгийн залуу уяачдыг урамшуулан зоригжуулах зорилгоор зохион байгууллаа. Энэхүү уралдаанд оролцох даагыг 2-р сараас эхлэн бүртгэж, 70 гаруй даага нэр бүртгүүлжээ. Уралдааныг 5-р сард явуулар байсан боловч халдварт өвчнөөс шалтгаалан хойшлуулаад 7 сарын 7-ны өдөр зохион  байгуулан уралдуулж байгаа ажээ.
Уралдаанд хориод даага хурд, хүчээ сорьлоо. Үүний дотроос Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сумын Таван-Од Гацааны уугуул, “Суман хурд” гал уяачдын ахлагч, сумын алдарт уяач Ариуны халтар даага түрүүлэн ирж, аман хүзүүнд Шинэбулаг сумын Бүлгэмдэл гацааны Баянмөнхийн Батсуурийн хүрэн даага хурдалж, айргийн гуравт Шинэбулаг сумын Баяншил гацааны “Суман хурд ”гал уячдын уяач, сумын алдарт уяач Эрдэнэсоёлын хүрэн даага, айргийн дөрөвт Шинэбулаг сумын Бүлгэмдэл гацааны уугуул, “Суман хурд” гал уячдын уяач Наяабазарын хар даага, айргийн тавд Шинэбулаг сумын Манлай Гацааны уугуул, Сумъяагийн алдар цолтой уяач Далайбаярын эсгий цагаан хээр даага тус тус хурдалсан байна.
Даагандаа хурд сорьж буй ирээдүйн хурдан хүлгийн уяач эзэн уйгаагүй хөдөлмөрөөрөө хожим хойшдоо түмэн олондоо хурдаа дуудуулж явах нь маргаангүй ээ. Ийнхүү Шинэбулаг нутгийн хурдны чиглэлийн адуун соёлын үйлсийн хөгжилтөд өөрийн ул мөрөө тамгалж үлдээх нь лавтай юм.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин
Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 255
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313