Практик мэдлэгт аз жаргалаар дүүрэн суралцана

2022 оны 7-р сарын 7 өдөр

     Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн хэв чанарын боловсролын практикийн сургууль нь “Ногоон сувд” хэмээх газар байрладаг. 2017 онд Хөлөнбуйр хотын Боловсролын яамнаас тус сургуулийг "Бүх Хятадын бага, дунд сургуулийн сурагчдын эрдэм шинжилгээний практик боловсролын бааз" хэмээн баталжээ. Энэхүү сургууль нь "Сэдвийн үйл ажиллагааны өсөлт, үе шаттай сургалтыг дэмжих" үзэл баримтлалыг баримталж, "Ёс суртахууныг буй болгож, хүний бие бялдар, эвтэй найртай хүмүүнлэгийг хөгжүүлэх" гэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлж,    "Байгаль экологи, үндэсний соёл" -д сургаж, ёс суртахуун, эрүүл мэнд, сайн сайхан хөдөлмөр эрхлэх" цогц сургалтын тогтолцоотой болгож, Хөлөнбуйр хотын багачууд хүүхдүүдэд улс орноо хайрлах сэтгэл, эв нэгдлийг дэмжих санаа, шинжлэх ухаан технологийг эрэлхийлэх, хөдөлмөр эрхлэх хүн төрөлхтний хөгжилд хувь нэмрээ оруулах хүн болгон хүмүүжүүлэхээр зорьжээ. Сүүлийн өдрүүдэд Хайлаар дүүргийн хэв чанарын боловсролын практикийн сургуульд " Хот тойргийг голчлон нэг цогц болгохоор зорьж, соёл иргэншлийн хот байгуулах" 2022 онд Хайлаар дүүрэг, Эвэнк хошуу хоёрын бага, дунд сургуулийн сурагчдын хэв чанарын сурган хүмүүжлийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Хөлөнбуйр хотын Боловсролын товчоо, Хайлаарын 1-р дунд сургууль, Хайлаар дүүргийн Боловсрол шинжлэх ухаан технологийн товчоо, Эвэнк хошууны Боловсролын товчооны холбогдох байгууллагууд тус нээлтэд оролцов. Хайлаар дүүргийн Боловсрол шинжлэх ухаан технологийн товчооны дарга хэлэхдээ: “Хөлөнбуйр хот нь хот, тойргийн цогц бүтээн байгуулалтыг бүх талаар сайжруулахаар зорьж байна. Хоёр газрын бага, дунд сургуулийн сурагчдын хэв чанарын боловсролын практик үйл ажиллагааг зохион байгуулах нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн боловсролын талаархи чухал баримтлал болон бүх улсын сурган хүмүүжлийн их хурлын "Хав цэнгэлийг эдлүүлж, хөөр хөгжөөнтэй хүмүүжүүлэх, бие бялдараа эрүүлжүүлж, бүрэн төгс хүмүүнч чанартай, зоригтой үзэл бодлоо давтан боловсруулах” чухал арга хэмжээ мөн. Хотын төв боловсролын интеграцийг судлах, Хайлаарын улсын зэрэглэлийн хэв чанарын боловсролын практикийн үүргийг илүү сайн гүйцэтгэхэд нөлөөлж, хоёр газрын чанартай боловсролын нөөцийг бүрэн ашиглах, давуу талыг нөхөх багийн хүчийг бүрдүүлэх, хотын төвийн боловсролын өндөрлөгийг буй болгохын тулд хамтран цогцлон байгуулна” гэв. Сурагчийн төлөөлөлөөс: " Түмэн боть ном унших, түмэн газрын аянд аялах. Хэв чанарын боловсролын практик үйл ажиллагаа нь биднийг сургуулийн хаалганаас гаргаж, бие даасан байдал, нийгмийн амьдралд чиглүүлдэг. Хэв чанарын боловсролын практик үйл ажиллагаа нь сургуулийн сургалтын нэмэлт, өргөтгөл бөгөөд илүү өргөн судалгаа юм. Энэ үйл ажиллагааны хүрээнл бид мэдлэг, авъяас чадвараа шингээж, мэдрэмжээ нэмэгдүүлж, туршлагаа баяжуулж, дадлагажуулах хэрэгтэй. Хайлаар дүүргийн чанартай боловсролын практикийн сургууль нь " Аюулгүйгээр амар түвшин өсөн дэвжих"  орчныг буй болгоод байна.
Улсын батлан хамгаалалт, шинжлэх ухаан мэргэжил, хөдөлмөр, биеийн тамир, хэв чанарын өргөжил, гоо сайхны хүмүүжил , ёс муралийн хүмүүжил”-ийн найман их төрлийн 50 практик хичээл; Хувьсгалч боловсролын эргүүлгээр, байгалийн экологи, түүх соёл, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, үндэсний соёл зэрэг сэдвээр судалгааны 11 чиглэл, 53 судалгааны сургалтыг боловсруулсан. Үүнд “ Манжуурын хувьсгалч ул мөрөөр” 2021 онд ӨМӨЗО-ны Эрдэм шинжилгээний практик боловсролын шилдэг сургалтад хамрагдав; “Чийглэг бүс нутаг, Хөлөнбуйрын байгалийн экологийн аялал ” , “ Ойн гүн дэх хувьсгалч ул мөр , Орчин судалгааны аялал ” , “ Хилийн хот Манжуурын хувьсгалч дурсамж ” 2021 онд ӨМӨЗО - ны шилдэг бүтээгдэхүүний шугам болон өвөрмөц шугамыг олсон байна. Өмнө нь тус ажиллагаанд зөвхөн бага анги, дунд ангийн сурагчид оролцдог байсан бол энэ жилээс ахлах сургуулийн сурагчид судалгааны практик үйл ажиллагаанд оролцох боллоо. Боловсролын практик үйл ажиллагааны явцад сургуулиуд сурагч солилцоо, дасгал, хөдөлгөөний платформыг хөгжүүлж, практик дадлага хийж, аялал жуулчлалыг өргөжүүлж, олон төрлийн чанартай боловсролын практик үйл ажиллагааг явуулна. Эдгээр практик үйл ажиллагаа нь сурагчид номноос гадуурх мэдлэгийг олж авч, өөрсдийн боломж, хүсэл зорилгоо нээж, бүх төрлийн практик чадвараа хөгжүүлэн, өөрийгөө удирдах чадвар, багш, эцэг эхдээ талархах, нийгмийн ёс суртахуунаа дээшлүүлэх боломжийг олгодог давуу талтай юм.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин
Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 268
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313