Зурагчин Зүчи, Бүтэд хоёр

2022 оны 7-р сарын 6 өдөр


  Бяцхан үрсийн инээмсэглэсэн, гэрэл цацарсан, нулимс мэлтэгнүүлсэн нүд... Ээж, аавуудад хүүхдийнх нь үйл, хөдлөл бүхэн л хамгийн хөөрхөн харагдаж, гар утсандаа тухайн агшныг нь буулгадаг ч фото студид гэрэл зургийг нь авхуулан дурсамж үлдээхийг илүү хичээх болжээ. Ийнхүү хүүхдийн зурагчид, зургийн студийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байна.
  Хуримын гэрэл зургаар ажлынхаа анхны алхамыг эхэлсэн Зүчи, Бүтэд хоёр 2018 онд үрийн зулай үнэрлэн, удам залгах хүүтэй болж хүүгийнхээ бага насыг фото зурагт үлдээх гэж хичээсээр хүүхдийн зургийн чиглэлээр ажлаа эхлүүлжээ.
   Хуримын зураг авалтын захиалга бага байх үеэр нөхөр Зүчи хүүхдийн зураг авалтын захиалга авч ажилладаг болсноор өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон гэх.
   Хоёр хүүхэдтэй болцгоох төрийн бодлогын дараа, манай улсад бага насны хүүхдийн тоо эрс нэмэгдэж, хүүхдийн хэрэгцээнд тохирсон зах, дэлгүүр ч олширсон. Үүнтэй зэрэгцэн хүүхдийн зурагчдын өрсөлдөөн ч ихэсчээ. Хуримын гэрэл зураг гэр бүлийн анхны мөртлөө нэг л удаагийн дурсамж болдог байхад хүүхдийн бага насыг нь мөнхлөн үлдээх гэрэл зураг жил, сар, өдрөөр хальсан дээр буудаг. Ингэж байнгийн үйлчлүүлэгчтэй байх нь тогтмол орлоготой байхад тусалдаг байна.

 Бүтэдээс:  "Монгол үндэсний онцлогтой хүүхдийн зураг авалт нь одоо нэлээд хөгжсөн болохоор бид хоёр бас үргэлжлүүлж сайн мэргэшнэ. Өөрийнхөө хоёр хүүхдүүддээ дурсгал үлдээхийн зэрэгцээ төрөл, садан найз нарынхаа хүүхдүүдэд нь ч бас нандин дурсамжийг нь хуудсанд үлдээж өгнө" гэж  ярилаа.     Гагцхүү бага насны дурсамж болон үлддэг гэрэл зураг л Зүчи, Бүтэд хоёрын  ажил мэргэжлийг нь аз хиймориор гийгүүлж, баяр жаргалаар бялхуулна. Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 366
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313