Шагайн харвааны бүртгэл эхэллээ

2022 оны 7-р сарын 6 өдөр

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмын  шагайн харвааны бүртгэл 7 дугаар сарын 9-ны өдрийн 14 цаг хүртэл хийгдэнэ. Шагайн харваа 3 төрлөөр зохион байгуулагдах юм. Ахмадын чавх харваа, Насанд хүрэгчдийн чавх харваа, Өсвөрийн гэсэн 3 төрөлд багийн болон цуваа харваагаар үргэлжлэнэ.

Сонирхуулахад шагайн харваа нь эртнээс  өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийдэг байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан 9 тохой  зайд байрлах хасааг няслан онох ёстой байдаг аж.

Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болсон байна.

 

  • Туяа
  • 246
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313