Дорнод аймгийн цагдаагийн газраас “Голын эрэг" шалгалт хийж байна

2022 оны 7-р сарын 5 өдөр

Улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр голын эрэг хяналт шалгалтыг явуулсаар байна.   Дорнод аймгийн цагдаагийн газар санаачлан удирдаж Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, цаг уур, орчны шинжилгээний газар, эрүүл мэндийн газар, боловсрол шинжлэх ухааны газар гээд төрийн болон төрийн бус 13 байгууллага өдөр бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг хийж байгаа юм. Урин дулааны улирал ирж найз нөхөд, гэр бүлээрээ голын эргээр салхинд гарах нь ихсэж байгаа энэ үед хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж , голын усанд орохгүй байхыг Дорнод аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

  • Туяа
  • 229
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313