Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг засварлаж байна

2022 оны 7-р сарын 5 өдөр

Засварын ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрын шал, тааз, гадна фасадыг засварлах, 150м урттай 6 ширхэг сүүдрэвч барих, 1000 м2 талбайд бетон зам цутгах, 660 м2 талбайд явган хүний зам барих, үзэгчдийн суух хэсгийн дотор хана, сандлыг будах зэрэг ажлыг хийж байна. Мөн хуучин музейн өнгийг сэргээх, замын дагуу байрлалтай хашаатай айл өрх нэгэн жигд өнгөөр хашаагаа будах, албан байгууллагууд гоёлын модоо засах гээд хот тохижолтын олон ажлууд шат дараатай хийгдэх аж. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 60 хувийн гүйцэтгэлтэй  байна. Наадмын бэлтгэл хангах тохижилтод орон нутгийн төсвөөс 15,4 сая төгрөг, Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас 5 сая төгрөг баталж нийт 20 гаруй сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийж байгаа юм.

  • Туяа
  • 224
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313