Гиннесийн амжилтад бүртгэгдэх ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ДЭЭЛ

2018 оны 2-р сарын 5 өдөр
 \"\"Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд “Хамгийн том Монгол дээл” багтаж чадлаа.
Дэлхийн хамгийн том Монгол дээл болох Барга чисжүү дээлийг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны оёдолчид урлажээ.

\"\"ӨМӨЗО-ны соёлын биет бус өвийг хадгалан уламжилж буй оёдолчин С.Уранчимэг уг дээлийг эсгэж, түүний үр хүүхэд, шавь нар нь оёж дуусгажээ. С.Уранчимэг гуай барга чисжүү дээлээ Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр 2015 оноос хойш 5 удаа санал дэвшүүлсний эцэст өнгөрсөн оны 11 сард зөвшөөрлөө авсан байна.

\"\"Ийнхүү өнгөрсөн оны 12 сарын 15-ны өдөр Шинэ барга зүүн хошууны Бөхийн өргөөнд хамгийн том Барга чисжүү дээлийг эсгэх ёслолын ажиллагаа зохион байгуулж, энэ сарын 25-нд оёж дуусгажээ.

\"\"Уг дээл нь маш том учраас оёдолчид зах, ханцуй, энгэр, хормойгоор нь тусад нь авч, хавж оёсон юм байна.

“Хөлөнбуйрын өдрийн сонин”-оос Баярт, Цэнгэл, Саруул

  • Отгонтуяа
  • 437
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313