ДОРНОД АЙМАГТ ШАТАХУУНЫ ҮНЭ 30-210 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

2018 оны 2-р сарын 5 өдөр
 \"\"Дорнод аймгийн төвд шатахууны үнэ 30-210 төгрөгөөр, харин сумдад 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, дизель түлш 1810-аас 2020 төгрөг, АИ95 шатахуун 1920-иос 2000 төгрөг, А80 шатахуун 1570-аас 1640 төгрөг, АИ92 шатахуун 1680-аас 1750 төгрөг болж өсөв.Асуудлын гол нь саяхан АИ92, А80 шатахууны импортын онцгой албан татварыг тэглэж энэ төрлийн шатахууны үнэ нэмэгдэхгүй байх нөхцөл бүрдлээ гэж мэдээлж байсан. Гэтэл нефть импортлогчид ийнхүү орон нутагт шатахууны үнийг нэмж байна.

Угтаа нефть импортлогчдод онцгой албан татвар тэглэсэн шатахууны үнийг нэмэхгүй байх, дээрээс нь шатахууны хязгаарлалт хийхгүй байх мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах эрх ШӨХТГ–т бий. Энэ талаар ШӨХТГ-ын Дорнод аймаг дахь улсын байцаагчаас тодруулахад, орон нутагт шатахууны үнэ нэмсэн асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ.

Манай аймагт нефть импортлогч найман аж ахуй нэгжийн 20 гаруй шатахуун түгээх станц хэрэглэгчдэд үйлчилж байна.
  • Отгонтуяа
  • 386
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313