Үзэсгэлэнт сайхан миний нутаг

2022 оны 6-р сарын 14 өдөр

 

---- Ерөнхий нарийн бичгийн даргын ажиллаж явсан мөрөөр

    Өвөр-монголд

  Өглөөний шаргал туяа ӨМӨЗО-ны хамгийн зүүн хэсэг Их хянган даваанд тусахад, баруун хязгаарын Эзнээгийн Тооройн ой амгалан нойрноосоо арай сэрээгүй хэвээр. 4200 гаруй километр үргэлжилсэн ӨМӨЗО эх улсынхаа умард хил хязгаарыг армаг хүлэг мэт манаж зогсоно.

  Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ үзэсгэлэнт сайхан, өргөн уудам нутагт үргэлж санаа тавьж, анхаарч ирсэн. БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр-монголд хоёр удаа айлчилж, БХАТИХ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт таван жил дараалан оролцож, хөгжлийн төлөвлөгөө, тодорхой замыг зааж өгсөн. Өвөр-монголын бүх үндэстний ард түмэн ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу урагшилж, шаргуу хөдөлмөрлөж, цэцэглэн хөгжиж байгаа нь нүднээ илтээ. 

    

   Анар жимсийн үр шиг хамтдаа

2014 оны өвлийн тасхийм хүйтнээр, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шилийн хотын малчин айлд зочилж, малчидтай хамт хурдны морьдын шандасыг сорьж, уртын дууны уянга, эгшигыг сонсон, дуулж бүжиглэхийг сонирхов. Уламжлалт ёсоор "Таван хошуу малын даллага авах" ёслолд ядам хуруугаараа сэржим өргөж, ирж буй жил нь өнгөтэй, сайхан, таван хошуу мал нь өлзийтэй дэлгэр байж, түмэн олондоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. 

     Цаг хугацаа өнгөрч улирсан ч,  чин хайр хэвээрээ 

Таван жилийн дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр-монголд дахин айлчилжээ. 2019 оны 7-р сарын 15-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Улаанхад хотын Сүншан дүүргийн Шинь ан гудамжны Лин хуан жая юань нийгэм тойрогт(社区)цөөхөн тоот үндэстний хувцас, хэрэгслийн үзэсгэлэнтэй танилцаж, нутгийн ардын үндэстний дуу, бүжиг бүжиглэхийг сонирхов. Энэ тойрог нь Монгол, Манж, Хотон зэрэг 12 цөөхөн тоот үндэстэн болох 4000 шахам оршин суугчидтай. 

   Ерөнхий нарийн бичгийн дарга тус тойргийн  намын анхан шатны бүтээн байгуулалт, үндэстний эв нэгдэл гэх мэт асуудалд өндрөөр анхаарч, нийгэм тойрог бол бүх үндэстний ард түмний нийтийн гэр. Эл үндэстэн нягтран бүлгэмдэж нэг гэр бүл шиг байх хэрэгтэй болохыг онцлоллоо. 

    

      Байгаль орчноо нүдний цөцгий мэт хамгаална

  ӨМӨЗО-ны экологийн байдал нь тухайн бүс нутгийн бүх үндэстний ард түмний оршин тогтнох, хөгжихтэй холбоотой төдийгүй умрад, зүүн умрад, баруун умрад бүс нутаг, тэр байтугай бүх улсын экологийн аюулгүй байдалтай холбоотой юм. Энэ бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үргэлж анхаарал тавьж байгаа бас нэгэн томоохон асуудал мөн.

   2013 оноос хойш Хөлөн нуурын хамгаалалт, засаглалын ажил, Алшаа аймгийн Тэнгэр аж үйлдвэрийн паркын хүрээлэн буй орчны бохирдлын асуудал нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний сэтгэл зовсон асуудал байж, тэрээр экологийн орчны засаглал, хамгаалалтыг нухацтай засаж, сайжруулахыг шаардсан чухал заавар, зааварчилгааг удаа дараалан гаргажээ.

   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2014 онд Өвөр-монголд айлчлахдаа:"Хоёр гол гарц бий. Нэг нь экологийг нөхөн сэргээх томоохон төслүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэх, Бээжин,Тянжиний элсэн шуурганы эхийг засах, умрадын гурван бүсийн халхавч ойн системийг байгуулах, тариалангийн талбайг ойжуулах, Өвс бэлчээрийг сэргээх зэрэг гол төслүүдийг бодитойгоор хэрэгжүүлнэ, нөгөө нь экологийн соёл иргэншлийн тогтолцоог идэвхтэй судалж, бүтээн байгуулалтыг хурдасгах явдал юм.

     

     Монгол морь шиг цуцашгүй урагшилна

   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин таван жил дараалан Хятадын хоёр чуулганд, ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, Өвөр-монголыг "Ядууралгүй болгох - баталгаажуулах - холбох - хөгжүүлэх"-ийг тэнхлэг болгон, Өвөр-монголыг ядуурлаас ангижруулж, цэцэглэн хөгжих чиглэлийг зааж өгсөн. "Гадааддаа хөрш зэргэлдээ улс Орос, Монголтой  холбогдож, дотооддоо найман муж оронтойгоо холбогдсон" орон нутгийн давуу тал дээрээ үндэслэн улсын хөгжлийн шинэ хэв маягийг буй болгоход Өвөр-монголын хөгжлийн чиглэлийг тогтоож өгчээ. 

 

  -"Өвөр-монголыг Хятад улсын  умрад бүс нутгийн экологийн аюулгүй байдлын чухал орон, Хятад улсын  аюулгүй байдлын чухал орон, Хятад улсын  аюулгүй байдал, тогтвортой байдлыг баталсан орон болгон бүтээн байгуулах"

  -“Улсын эрчим хүч, стратегийн нөөцийн чухал бааз, мал аж ахуй, газар тариалангийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг байгуулах”;

  - "Хятад улсын  умрааш нээлт хийх  чухал гүүрэн холбоосыг байгуулах".

  Эх улсынхаа умрад хил хязгаараа улам үзэсгэлэнтэй болгон бүтээн байгуулна.“Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр-монголын хөгжлийн ерөнхий зорилтыг тодорхой дэвшүүлсэн нь Өвөр-монголын  ард түмний хүсэл эрмэлзлэл, хөгжлийн эрч хүч болжээ.

  “Бид ажил хийхдээ монгол морь шиг, хөдөлмөрч, цуцашгүй урагшлах зоригтой байх хэрэгтэй”гэж Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр-монголын бүх үндэстэн ястны ард түмнийг урамшууллаа. Социалист улс орныг бүх талаар цогцлоох шинэ аянд Өвөр-монголын бүх үндэстэн ястнууд ах дүүгийн хайр сэтгэлээр нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй,  монгол морины зориг шиг шаргуу урагшилна. 

Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа 

  • Туяа
  • 285
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313